/ / Иргэний зөвлөл

Иргэний зөвлөл

Иргэний зөвлөл нь аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл юм.

Зорилго:

Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын  үйл ажиллагааг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, иргэдийн эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих, орон нутагт цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх асуудлаар шийдвэр гаргахад туслахад чиглэгдэнэ

Иргэний зөвлөлийн зорилт:

1. Орон нутгийн түвшинд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхнийтийн хэв журмыг хамгаалах талаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх, тодорхой асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх, танилцуулах,  хамтын шийдэлд хүрэх

2. Орон нутгийн удирдлага, албан тушаалтануудын үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагыг нээлттэй болгох

3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам     хамгаалах, Цагдаа олон нийтийн ажилтануудын амьдрах орчноо     сайжруулах ажлыг зохион байгуулахад туслах

4. Цагдаа, цагдаа олон нийтийн ажилтны боловсролыг дэмжсэн үйл ажиллагаа явуулах, иргэдийн амар амгалан амьдрах чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөхөд оршино.

Иргэний зөвлөлийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-8 заасны дагуу доорх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

1. Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих

2. Цагдаагийн алба хаагчийн сургалт, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл     ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих

3. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээлэл    хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой     мэдээлэлд дүн шинжилгээ хийх

4. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийх

5. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын    хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах

6. Иргэний зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХурал болон цагдаагийн төв     байгууллагын дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын    гишүүнд тус тус санал, зөвөлгөө хүргүүлнэ.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь ээлжит болон ээлжит бус хуралдаан байна.

Ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.

Ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга эсвэл гишүүдийн олонхийн    саналаар зарлан хуралдуулна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102