/ / “Архидан согтуурахтай тэмцэх аян”-ы хүрээнд 5-р бүсээс зохион байгуулсан ажлын танилцуулга

“Архидан согтуурахтай тэмцэх аян”-ы хүрээнд 5-р бүсээс зохион байгуулсан ажлын танилцуулга

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Архидан согтуурахтай тэмцэх сарын аян”-ы хүрээнд дэд хурандаа Н.Доржбалжид даргатай 5-р бүсийн алба хаагчид Баянчандмань, Аргалант сумдад  ажиллаа.

Арга хэмжээний хүрээнд бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган цагдаагийн газрын даргаар батлуулж хэрэгжилт үр дүнг тооцон ажиллаа.

Баянчандмань сум: Архи, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг хэрэгжүүлж ажиллах талаар албан мэдэгдэл өгч, худалдагч, эрхлэгч нарт нь яриа таниулга хийсэн.

Сумын хэмжээнд архины хамааралтай болон байнга архидан согтуурдаг иргэдийн судалгааг гаргаж, зурагжуулан,  тэдгээр иргэдээс баталгаа гаргуулан авсан.

Сумын хэмжээнд “ Хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулж Олон нийтийн байцаагч, багийн дарга нартай хамтран согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг 11 дэлгүүрт үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй.

МСҮТ-ийн сурагчдад 7 хоног бүрийн лхагва гаригт яриа таниулга хийж, архи, тамхины хор уршгийн талаар бэлтгэсэн видео шторкуудыг  үзүүлсэн.

Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран архины хамааралтай 31 иргэнд “Эрүүл баяр хөөртай гэр бүл” сэдэвт 3 өдрийн сургалт зохион байгуулсан.

Архидан согтуурч зөрчил гаргасан 25 иргэнийг сумын удирдлагуудтай уулзуулж зөвлөгөө өгүүлж, санал хүсэлтийг сонсов.

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Архигүй амдралын төлөө” арга хэмжээ зохион байгуулж архины хамаарлаас гарсан 4 иргэнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 1150 гаруй жолоочид яриа таниулга хийж, 2 төрлийн анхааруулга зөвлөмжийг тарааж ажилласан.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан сурагчдын дунд “ Спиртгүй спорт” гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд 5 баг оролцож, тэргүүн байрт шалгарсан Ганбат ахлагчтай багт Цагдаагийн газрын “Өргөмжлөл” сумын ГХУСАЗЗөвлөлөөс мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Мөн тус сумын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах,  сум орон нутагт гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр албан байгууллагуудын дунд “Бидний оролцоо” 10 хоногийн хугацаатай уралдаан зарлаж эхний  байрт шалгарсан 4 байгууллагыг сумын зөвлөлөөс “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнасан.

Аргалант сум: Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж, зурагжуулж, бүртгэлжүүлж, худалдагч, эрхлэгч нараар нь холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргуулж авсан.

            Архи, согтууруулах ундаа байнга хэргэлдэг иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж, бүртгэлжүүлж, зурагжуулж, тэдгээр иргэдтэй болон гэр бүлийн хүмүүстэй нь уулзаж зөвлөгөө өгч, батлагаа гаргуулж авсан.

Архи, согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг хэрэгжүүлж ажиллах талаар албан мэдэгдэл өгч, худалдагч, эрхлэгч нарт нь яриа таниулга хийсэн.

“Амар тайван амьдарлын төлөө-Архидалтын эсрэг хамтдаа” сургалт зөвлөгөөн зохион байгуулж сумын 60 гаруй иргэд оролцсон.

Сургалт зөвлөгөөнд оролцогчдод Цагдаагийн газрын 2014 оны тайлан тавьж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр сургалт, мэдээлэл хийсэн.  Мөн сумын Засаг дарга болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2015 онд “Амар тайван амьдралын төлөө нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх” урианы жилийн хүрээнд архидан согтуурах явдалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж иргэдээс санал авав.

Сумын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй 99 жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар яриа таниулгай хийж 2 төрлийн гарын авлага, зөвлөмж тараасан.

Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Архигүй айдасгүй амьдрал” сэдэвт гар зургийн уралдаанд 15 хүүхэд оролцож  эхний 3 байрт шалгарсан У.Мичидмаа, А.Цэцээлхам, Л.Жавзандулам нарт Цагдаагийн газрын “Өргөмжлөл” сумын ГХУСАЗЗ-өөс дурсгалын зүйл гардуулав.

 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины хор холбогдолын талаар 5 төрлийн гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг  бэлтгэн тарааж, гудамж талбай олон нийтийн газарт нааж байрлуулсан.

Аргалант сумын Засаг даргын тамгын газраас сумынхаа бусад төрийн байгууллага, албан хаагчдад  хандан  2015 онд “Архигүй Аргалант сум” болох уриалга гаргаж урилагыг дэмжсэн байгууллагуудаа дэвтэр, дарцаг аялуулж оны эцэст үр дүнг тооцож сумаасаа шалгарсан хамт олон, байгууллагыг аймгийн ГХУСАЗЗ-д материалыг явуулж шалгаруулхаар шийдвэрлэсэн.

Захиргааны хяналтанд байдаг 4 иргэнтэй биечлэн уулзаж захиргааны хариуцлагын тухай хууль болон, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулан, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгсөн.

            Гэмт хэрэг, зөрчилд холбогддог, архидан согтуурдаг иргэдийг сумын удирадлагуудтай уулзуулж зөвлөгөө өгүүлсэн.
 

Сум орон нутгаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах талаар: Тус сумын Засаг дарга болон удирдлагуудтай уулзалт, ярилцлага хийж сум, орон нутгийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллах чиглэлээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 500 литр шатахуун, мөн Аргалант сумын Цагаан хөтөлийн 2-р багийн шинээр баригдаж байгаа багийн байрыг эргүүл шалгалтын үед цагдаагийн алба хаагчдад нэг өргөөг нь ашиглуулж байхаар шийдвэрлүүлсэн.

Сумдад зохион байгуулсан өдөрлөг уулзалт, уралдаан тэмцээн, сургалт сурталчилгааны талаар цагдаагийн газрын цахим хуудсанд байршуулж сурталчилсан.  Мөн аймгийн ТВS телевизээр хөдөө орон нутагт ажилласан талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэсэн.

Архидан согтуурахтай тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад төр захиргаа, цагдаагийн байгууллага, иргэдийн зүгээс ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар 120 гаруй иргэнээс санал асуулагын хуудсаар санал авсан.

Тус сумын иргэдэд хөдөлмөрчдөд 5-р бүсийн алба хаагчид ая дууны мэндчилгээ хүргэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102