/ / Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын алба хаагч нарт сургалт зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч,бригадын генерал Л.Онцгойбаяраас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн албан тоотын дагуу  2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны 01 дүгээр сард бригадын бие бүрэлдэхүүнээс гэмт хэрэг, зөрчилд холбогдсон  алба хаагчдын судалгааг гаргаж албан тоотоор хүргүүлэн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн орлогч прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.Аварзэд, хөдөлгөөний аюулгүй байдлын ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Р.Мөнхбаясгалан, олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Нансалмаа, архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сувд-Эрдэнэ нарын хамтаар бригадын 540 алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллаа. 

Аймгийн урианы жилийн хүрээнд бригадын бие бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102