/ / Цасны баяр зохион байгуулав.

Цасны баяр зохион байгуулав.

      Цагдаагийн газраас Төв аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Хөдөлгөөн эрүүл мэнд” аяны хүрээнд “Цасны баяр” өдөрлөгийг эрүүл мэнд, бие бялдрын боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортоор хичээллэгчдийн хүрээг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, өвчлөлийг бууруулах зорилгоор тус Цагдаагийн газрын алба хаагчдын дунд 2015 оны 01 сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

            “Цасны баяр” өдөрлөгөөр буухиа, олс таталт, сумо барилдаан, уулын оргил булаалдах зэрэг 4 төрлийн тэмцээн уралдааныг зохион явууллаа.

            Буухиа тэмцээнд:-Цагдаагийн дэд хурандаа А.Зандан ахлагчтай Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг 1-р байр, ц/д/х Б.Энхчулуун ахлагчтай Дэмжлэг үзүүлэх тасаг 2-р байр,

            Олс таталтын тэмцээнд: -Цагдаагийн дэд хурандаа Т.Төгс ахлагчтай Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг 1-р байр, ц/д/х Т.Лхагвасүрэн ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасаг 2-р байр,

            Эрэгтэй Сумо барилдаанд: Эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Чулуунбаатар 1-р байр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч З.Мөнхмандах 2-р байр,

            Эмэгтэй Сумо барилдаанд: Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Н.Нарантуяа 1-р байр, Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Д.Эрдэнэцэцэг 2-р байр,

            Уулын оргил булаалдах тэмцээнд: Нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Ган-Эрдэнэ 1-р байр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Доржсүрэн 2-р байрыг тус тус эзэлж Баярын бичиг, мөнгөн шагналаар, Багийн нийлбэр дүнгээр цагдаагийн дэд хурандаа Т.Төгс ахлагчтай Гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгарч “Шилжин явах цом”, “Өргөмжлөл”-өөр шагнагдсан.

            “Цасны баяр” өдөрлөгт тус Цагдаагийн газрын алба хаагчид болон түүний гэр бүлийнхэн нийт 100 гаруй хүн хамрагдан оролцсон.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102