/ / Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойн баяр

Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойн баяр

Төв аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойн баярын хурлыг зохион байгууллаа. Баярын хуралд Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Энхбат, Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Сарангэрэл, аймгийн Иргэний зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Сосормаа нар урилгаар оролцлоо. Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А177 тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо хошуучлан ажилласан жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч Я.Гантөрийг "Хүндэт жуух бичиг"-ээр , Цагдаагийн ерөнхий газрын даргын Б315 тушаалаар "Цагдаагийн албаны төлөө-1" медалаар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Зандан, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Булгантогтох нарын 8 алба хаагч, "Цагдаагийн албаны төлөө-2" медалаар эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Ганзориг, Сэргэлэн сум дахь хэсгийн төлөөлөгч,цагдаагийн ахмад М.Алтансүх нарын 14 алба хаагч, "Цагдаагийн албаны төлөө-3" медалаар Мөнгөнморьт сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэнчимэд, Баян-Өнжүүл сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нацагдорж нарын 14 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын даргын Б38 тоот тушаалаар Эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Өлзийбаянмөнх, хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ө.Энхбаатар нарыг "Баярын бичиг"-ээр, Төв аймаг дахь цагдаагийн газрын даргын Б99 тушаалаар Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Оюунбат нарын 18 алба хаагчийг Цагдаагийн газрын "Баярын бичиг", мөнгөн шагналаар шагналаа. Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, орон нутаг, цагдаагийн газрын шагналаар шагнагдсан алба хаагчид, та бүхний гэр бүлийнхэнд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. МОНГОЛ ЦАГДААГИЙН ҮЙЛС АРИУН СЭТГЭЛ ГЭГЭЭ, МӨР ТУНГАЛАГ ОРШИХ БОЛТУГАЙ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102