/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ

АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН 

ШАЛГАЛТЫН ЗАР

 

 

2017.12.14                                                                                                                  Улаанбаатар хот

 

      Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс  Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын төрийн  тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч, холбоо, мэдээллийн инженер, нярав, эргүүл, харуул, хамгаалалтын цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаа-жолооч, жолооч, бичиг хэргийн эрхлэгч-бичээч архивч, авто засварчин, харуулчин зэрэг нийт 482 ажлын байранд шалгаруулалтыг нээлттэй зарлаж, мэргэшлийн шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.

 

Ажлын байр /албан тушаал/-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй бөгөөд бүртгэл 2 үе шаттай явагдана. Үүнд:

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар дараах сул ажлын байранд иргэдийн материалыг хүлээн авна.

 

  1. Холбоо, мэдээллийн инженер- 168 см буюу түүнээс дээш, 35 хүртэл настай байх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шүүхээр ял шийтгэгдээгүй байх, алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж тогтвор суурьшилтай ажиллах эрэгтэй.
  2. Эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч- биеийн өндөр 168 см буюу түүнээс дээш 35 хүртэл настай байх, эмчлэх үйл ажиллагаа явуулах хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шүүхээр ял шийтгэгдээгүй байх, алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж тогтвор суурьшилтай ажиллах, дээд боловсролын бакалавраас доошгүй зэрэгтэй байх.
  3.  Цагдаа жолооч- Жолооны В, С ангилалтай байх D ангилалтай бол давуу талтай,  биеийн өндөр 170 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай, эрэгтэй, 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон байх;
  4.  Нярав- биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш, 30 хүртэл настай байх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шүүхээр ял шийтгэгдээгүй байх, эдийн засагч, нягтлан бодох бүртгэлийн Дээд боловсролын бакалаврын зэргээс доошгүй байх , Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
  5. Бичиг хэргийн эрхлэгч, бичээч, архивч- биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш, 25 хүртэл настай байх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шүүхээр ял шийтгэгдээгүй байх, эрх зүй, бусад бакалаврын дээд АЕГ-ын архивч, бичиг хэргийн ажилтаны дамжаа төгссөн. Зөв бичгийн дүрэм, албан бичгийн найруулга сайтай, 10 хуруугаар бичдэг байх.
  6. Цагдаа- 170 см дээш өндөртэй, эрэгтэй. Эрх зүйн бусад бусад мэргэжлээр дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж байгаагүй.
  7. Сэтгэл зүйч- 30 хүртэлх насны, Дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй.
  8. Харуулын цагдаа- 170 см дээш өндөртэй, эрэгтэй. Эрх зүйн бусад бусад мэргэжлээр дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй, гэмт хэрэг үйлдэж байгаагүй

Нэгдүгээр үе шат:

- Төв аймаг дахь Цагдаагийн газар 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 01 дугаар сарын 05-ны өдрийг  хүртэл хугацаанд бүртгүүлж, судалгаанд хамрагдана.

                

           Хоёрдугаар үе шат: Судалгаанд хамрагдсан иргэдийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр /Даваа гараг/-ийн 09.00 цагаас Дотоодын цэргийн 05 дугаар анги /хуучнаар Хамгаалалтын хоёрдугаар газар/-д зохион байгуулагдах нэгдсэн бүртгэлд хамруулж, шалгалтад орох эрх олгоно.

 

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Бүрэн дунд, Дээд боловсролын диплом, сурагчийн хувийн хэрэг; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3 үеийн түүх;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Бичиг хэргийн эрхлэгч-бичээч, архивчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд Архивын ерөнхий газрын “Архивч, бичиг хэргийн ажилтан”-ний үнэмлэх; /эх хувиар/

 

         Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 

Сул орон тоонд өрсөлдөх иргэдийн анхаарах зүйлс. Үүнд:

  • · Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
  • · Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамрагдахгүй.
  • · Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй иргэд шалгалтад орох эрх олгохгүй.
  • · Эрүүл мэндийн үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын комисс хийх ба ЭХО, Сүрьеэ, Цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, Элэгний В, С вирус, Зүрхний бичлэгийг урьдчилан Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт, орон нутагт харъяа Нэгдсэн эмнэлэгт хийлгүүлж, шинжилгээний хариуг бэлтгэсэн байх.

 

Ажлын байр /албан тушаал/-д ерөнхий болон тусгай шаардлага,  “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг Цагдаагийн байгууллагын цахим хуудас www.police.gov.mn, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягуудад байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

 Мэргэшлийн шалгалттай  холбоотой асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын  Хүний нөөцийн нөөцийн мэргэжилтэнтэй 70274759, 94024090дугаарын утсаар холбогдож,  лавлагаа, мэдээлэл авч болно.

 

 

 

 

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102