"Төрийн албан хаагчдын Урлагийн анхдугаар наадам"-д амжилттай оролцлоо.
Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 05 сарын 02-ны өдөр "Төрийн албан хаагчдын Урлагийн анхдугаар наадам"-ыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Цагдаагийн газрын алба хаагчдаас Дуэт дууны төрөлд ЗЦТ-ын зохицуулагч Цагдаагийн дэслэгч Э.Болдмандах, цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.Батжаргал, Гоцлол дууны төрөлд Угтаалцайдам сум дахь цагдаа цагдаагийн дэд ахлагч М.Төгсбаяр нар амжилттай оролцож 3-р шатны шалгаруулалтанд оролцох батламжийг гардаж авлаа.