/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Дээлтэй Монгол өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулав

“Дээлтэй Монгол өдөрлөг” арга хэмжээ зохион байгуулав

“Алтан унжлагат” гал тахиа жилийн сар шинийн баярыг угтаж Төв аймаг дахь цагдаагийн газраас үндэсний соёл, ёс заншлыг сурталчлах дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол өдөрлөг”-ийг 2017.02.17-ны өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр алба хаагчдын дунд Шагай шүүрэх, Сээр хугалах, 32 цагаан лонх тоолох, үндэсний дээл хувцсаар сайхан хувцасласан эрэгтэй, эмэгтэй алба хаагчдыг шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгууллаа.

Шагай шүүрэх тэмцээнд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Алтантөгс, Сээр хугалах тэмцээнд эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Г.Ганзориг, 32 цагаан лонх тоолох тэмцээнд цагдаа-зохицуулагч, цагдаагийн Г.Анхбаяр нар амжилттай оролцож төрөл бүрт тэргүүн байр эзэлсэн.

Арга хэмжээний үеэр сайхан хувцасласан эрэгтэй алба хаагчаар мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Үлэмжбаяр, сайхан хувцасласан эмэгтэй алба хаагчаар Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийнй ахмад М.Нансалмаа нар шалгарав.

Монголын үндэсний бөхийн барилдаанд тус цагдаагийн газраас 64 бөх зодоглон барилдсанаас цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Адъяаболд түрүүлж, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бадамжунай үзүүрлэлээ.

\

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102