/ Ил тод байдал / Хүний нөөц / Сул орон тоо / ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Төв аймаг дахь Цагдаагийн газар  дараах ажлын байранд иргэдийн материалыг хүлээн авна. Үүнд:

-       Хэв журмын цагдаа- 30 хүртэл насны эрэгтэй, 170 см-ээс дээш өндөртэй, дээд боловсролтой,

-       Цагдаа жолооч- 30 хүртэлх насны эрэгтэй, 170 см-ээс дээш өндөртэй, жолооны В,С ангилалтай.

-       Саатуулах байрны бага эмч- 30 хүртэлх насны 166 см дээш өндөртэй эмэгтэй, 170 дээш өндөртэй эрэгтэй, Эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөлтэй.

Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 02 дугаар 24-ны өдрийг дуустал хүлээн авна.

Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

 

Хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэнэ:

 

а/цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлт,

б/гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх;  эхийн эцэг, эх;  эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;

в/иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

г/Суурь, бүрэн дунд, бакалаврын боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

д/сурагчийн хувийн хэрэг;

е/эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас; /цээжний зураг, элэгний ВС вирусын болон ДОХ, шээсний, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариу, дотор болон элэг эход харуулсан эмчийн бичиг /

ж/оршин сууж буй баг хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;

з/ял шийтгэлийн лавлагааны сангаас авсан ял шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт болон  цагдаагийн газар, хэлтэст гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар авсан лавлагаа; /Цагдаагийн газар нэгдсэн журмаар авах тул иргэдээс авах шаардлагагүй/

и/урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

к/төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;

л/сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6  хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;

м/эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

н/нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.

и/ жолооны үнэмлэхний баталгаажуулсан хуулбар.

й/ өргөдлийн маягт бөглөж, баталгаа гаргах /Цагдаагийн газраас олгоно/

 

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102