/ / ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Төв аймаг дахь Цагдаагийн газар “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна. Үүнд: 30 хүртэлх насны, 170 см-ээс дээш өндөртэй эрэгтэй, бүрэн дундаас дээш боловсролтой Монгол улсын иргэн байна. Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна.

Холбогдох мэдээллийг 70273814, 94024090 дугаарын утас болон www.tuv.police.gov.mn цахим хуудас болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын фээсбүүк хаягнаас лавлана уу,

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГААР АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

Тавигдах шаардлага:

  1. Бүрэн дундаас дээш боловсролтой
  2. 170 см-ээс дээш өндөртэй, эрэгтэй.
  3. Бие бялдрын зөв хөгжилтэй, нүүр зөв төрхтэй, ил харагдах шарх сорви шивээсгүй
  4. Ял шийтгэлгүй
  5. Сүүлийн 1 жилд захиргааны зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй.
  6. Эрүүл  мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцэнэ гэсэн дүгнэлт гарсан
  7. Тухайн суманд оршин суух хаягтай, байнгын оршин суугч байна.
  8. Эрх зүйч мэргэжилтэй бол даваа талтай.

Хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэнэ: 

а/цагдаагийн байгууллагад “Олон нийтийн цагдаа”-аар ажиллах хүсэлт,

б/гурван үеийн түүх /Өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх;  эхийн эцэг, эх;  эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;

в/иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

г/Суурь, бүрэн дунд, бакалаврын боловсролын үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

д/сурагчийн хувийн хэрэг;

е/эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас; /цээжний зураг, элэгний ВС вирусын болон ДОХ, шээсний, цусны дэлгэрэнгүй шинжилгээний хариу, дотор болон элэг эход харуулсан эмчийн бичиг /

ж/оршин сууж буй баг хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт;

з/ял шийтгэлийн лавлагааны сангаас авсан ял шийтгэлтэй эсэх тухай тодорхойлолт болон  цагдаагийн газар, хэлтэст гэмт хэргийн учир шалгагдаж байсан эсэх талаар авсан лавлагаа; /Цагдаагийн газар нэгдсэн журмаар авах тул иргэдээс авах шаардлагагүй/

и/урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт;

к/төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;

л/сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4х6  хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 4 хувь/;

м/эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

н/нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр.

и/ жолооны үнэмлэхний баталгаажуулсан хуулбар.

й/ өргөдлийн маягт бөглөж, баталгаа гаргах /Цагдаагийн газраас олгоно/

Төв аймаг дахь Цагдаагийн газар дараах суманд “Олон нийтийн цагдаа” сонгон шалгаруулж авна

  1. Зуунмод сум- 3 иргэн
  2. Заамар сум -2 иргэн,
  3. Баянчандмань сум-1 иргэн
  4. Жаргалант сум -1 иргэн,
  5. Борнуур сум-1 иргэн
  6. Батсүмбэр  сум-1 иргэн
  7. Эрдэнэ сум-1 иргэн
  8. Эрдэнэсант сум-1 иргэн,
  9. Лүн сум- 1 иргэн

 Сонгон шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг 2017 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хүлээн авна. Тавигдах шаардлагыг хавсралтаар хүргүүлэв.

 

 Төв аймаг дахь Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102