/ / 2016 оны тайлангаа “Иргэний зөвлөл” болон иргэддээ тайлагналаа

2016 оны тайлангаа “Иргэний зөвлөл” болон иргэддээ тайлагналаа

Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар “Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам”-ийн дагуу Төв аймаг дахь Цагдаагийн газар 2016 оны тайлангаа “Иргэний зөвлөл” болон иргэдэд 2017 оны 1-р сарын 13-ны өдөр "Солонго" цогцолборт тайлагналаа.

Тайлангийн хуралд: Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-н Ц.Энхбат, Хуулийн хэлтсийн дарга, М.Мэндсүрэн, Иргэний зөвлөлийн дарга Д.Батцэнгэл гишүүдийн хамт оролцлоо.

Арга хэмжээний үеэр иргэдээс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар санал бодлыг сонсож, Цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилладаг иргэдийг Цагдаагийн газрын даргын "Баярын бичиг"-ээр, Цагдаагийн алба хаагчдад бусад байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.

Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн, "Монгол туургатан" театрын уран бүтээлчид болон Цагдаагийн газрын алба хаагчид урлагийн тоглолт сонирхууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102