/ / "ХУУЛИА ДЭЭДЛЭЕ" бүсчилсэн тэмцээн амжилттай боллоо

"ХУУЛИА ДЭЭДЛЭЕ" бүсчилсэн тэмцээн амжилттай боллоо

Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2016 оны 03-р сарын 28-ны 11 дүгээр тогтоолоор “Авлигаас ангид ирээдүй” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээнийг 2016 оны 04-р сарын 11,12,13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнийг 4 бүс болгон зохион байгуулж 1-р бүс буюу Баянжаргалан суманд Эрдэнэ, Архуст,  Баяндэлгэр, Баян, Мөнгөнморьт сумд, 2-р бүс буюу Өндөрширээт суманд Өндөрширээт, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Бүрэн, Заамар, Лүн, Баян-Өнжүүл сум, 3-р бүс буюу Алтанбулаг суманд Баянхангай, Аргалант, Баянцогт, Баянцагаан, Сэргэлэн, Алтанбулаг, Зуунмод,   4-р бүс буюу Сүмбэр суманд  Жаргалант, Цээл, Угтаал, Борнуур, Баянчандмань, Батсүмбэр сумд оролцлоо. 1-р шатны тэмцээнд  1-р бүсийн сумдаас Эрдэнэ сумын  “Эрх зүйн этгээд” баг  102.6 оноогоор,  1-р байр,  Баянжаргалан  сумын “Ялалт” баг  101.4 оноогоор, 2-р байр, Мөнгөнморьт сумын “MGL” баг 98 оноогоор 3-р байрт,  2 дугаар бүсийн 7 сумын сурагчдаас шалгарсан Лүн  сумын  “Хатуу самар” баг 87 оноогоор 1-р байр, Эрдэнэсант сумын “Инээмсэглэл” баг  84 оноогоор 2-р байр, Өндөрширээт  сумын “Легалинфо” баг 83 оноогоор 3-р байрт, 3-р бүсийн 7 сумдаас Баянхангай сумын “Авлигын эсрэг вакцинууд” баг 88 оноогоор 1-р байр,  Алтанбулаг сумын “Хуулийн микрофон” баг  84 оноогоор 2-р байр, Зуунмод  сумын “Тэмцэгч” баг 82 оноогоор 3-р байрт, 4-р бүсийн сумдаас 1-р байранд  Сүмбэр сумын “Таван билэг” баг 84.9 оноогоор, 2-р байранд Баянчандмань сумын “Соёмбо” баг 81.8 оноогоор, 3-р байранд  Батсүмбэр  сумын “Ирээдүй” баг 81.4 оноотойгоор тус тус шалгарч 1,2-р байранд орсон нийт 8 сум буюу Алтанбулаг, Баянхангай, Баянжаргалан, Баянчандмань, Сүмбэр, Лүн, Эрдэнэ, Эрдэнэсант  2-р шатны тэмцээнд оролцох эрхтэй боллоо.        Энэ удаагийн    “Авлигаас ангид ирээдүй” сэдэвт “Хуулиа дээдэлье” тэмцээн нь сумдын ЕБС-ийн 9-11 ангийн сурагчдын дунд 13 дахь жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102