ЗАРЛАЛ
Оросын холбооны улсад тэтгэлэгээр суралцуулна.
Оросын холбооны улсын Дотоод хэргийн яамны харъяа их, дээд сургуулийн бакалаврын сургалтанд элсэгчдийн сонгон шалгаруулалт болох гэж байна.
Элсэгчдэд тавих ерөнхий шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх,
- Бие, эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх,
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гарсан байх
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх
- Ял шийтгэгдэж байгаагүй байх,
- Биеийн өндөр 170 см-ээс багагагүй байх зэрэг болзол шаардлагыг хангасан 17-25 хүртэл насны Монгол улсын иргэн байна.
Тусгай шаардлага
- Ерөнхий боловсролын сургуулийг 2015 онд “А” үнэлгээтэй төгссөн төгсөгч, 2015-2016 оны хичээлийн жилд “А” үнэлгээтэй суралцаж байгаа сурагч, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3,6-аас дээш голчтой оюутан байх.
Элсэгчдэд сэтгэл зүйн сорил, ярилцлага, эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгт орох, бие бялдрын болон монгол, орос хэлний нэмэлт шалгалт өгнө.
Сонгон шалгаруулалтыг бүртгэх хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 01-13-ны өдрийг дуустал Төв аймаг дахь Цагдаагийн газарт явагдана. /Холбогдох алба хаагчийн утас: 99055866/
Сонгон шалгаруулалт: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг www.police.gov.mn, www.moj.gov.mn, www.ub.police.gov.mn зэрэг цахим сайтаас авна уу.
Төв аймаг дахь Цагдаагийн газар