/ / ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Оросын холбооны улсад тэтгэлэгээр суралцуулна.

 Оросын холбооны улсын Дотоод хэргийн яамны харъяа их, дээд сургуулийн бакалаврын сургалтанд элсэгчдийн сонгон шалгаруулалт болох гэж байна.

Элсэгчдэд тавих ерөнхий шаардлага

-       Орос хэлний мэдлэгтэй байх,

-       Бие, эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх,

-       Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй

-       Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гарсан байх

-       Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх

-       Ял шийтгэгдэж байгаагүй байх,

-       Биеийн өндөр 170 см-ээс багагагүй байх зэрэг болзол шаардлагыг хангасан 17-25 хүртэл насны Монгол улсын иргэн байна.

Тусгай шаардлага

-       Ерөнхий боловсролын сургуулийг 2015 онд “А” үнэлгээтэй төгссөн төгсөгч, 2015-2016 оны хичээлийн жилд “А” үнэлгээтэй суралцаж байгаа сурагч, эсхүл магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1-2 дугаар дамжаанд 3,6-аас дээш голчтой оюутан байх.

Элсэгчдэд сэтгэл зүйн сорил, ярилцлага, эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгт орох, бие бялдрын болон монгол, орос хэлний нэмэлт шалгалт өгнө.   

Сонгон шалгаруулалтыг бүртгэх хугацаа: 2016 оны 04 дүгээр сарын 01-13-ны өдрийг дуустал Төв аймаг дахь Цагдаагийн газарт явагдана. /Холбогдох алба хаагчийн утас: 99055866/

Сонгон шалгаруулалт: 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг www.police.gov.mnwww.moj.gov.mn, www.ub.police.gov.mn зэрэг цахим сайтаас авна уу.

 

Төв аймаг дахь Цагдаагийн газар

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102