/ / “УУЛЗАЛТ, БАЙЦААЛТЫН ӨРӨӨ”-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО

“УУЛЗАЛТ, БАЙЦААЛТЫН ӨРӨӨ”-НИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Канад сангийн "орон нутгийн санаачлага" хөтөлбөрийн дэмжлэгээр тохижуулсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын уулзалт байцаалтын өрөөний нээлтийн ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд ДХАБГ-ын дарга, дэд комиссар Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Санхүү хангамжийн дэд дарга, дэд комиссар Д.Амарсайхан, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, МСТТ-н дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Аймгийн засаг дарга Д.Баярбат, аймгийн Прокурор С.Алимаа, аймгийн ШШГА-ны дарга хурандаа Ц.Алтантулга, Иргэний зөвлөлийн дарга Ч.Жаданбаа, ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн нар оролцов.

 

 Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Канад сангийн орон нутгийн санаачилга (КСОНС) хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газрын байрны  уулзалт байцаалтын өрөөг орчин үеийн шаардлага, стандартад нийцүүлэн засвар, тохижилтын ажлыг хийсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102