/ / “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.

“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн Төв аймгийн Зуунмод сумын “Спортын ордон”-д зохион явагдлаа. Тэмцээнд Зуунмод сумын төвийн ЕБС-ийн 5-р ангийн хүүхдүүд оролцсон ба Зуунмод сумын Хүмүүн цогцолбор бага сургууль, Зуунмод сумын 4-р  сургууль, Зуунмод сумын “Монгени” 5-р сургууль болон Баянчандмань, Лүн сумдын нийт 5 багийн баг 60 сурагчид мэдлэг чадвар, авхаалж самбаа сорьж өрсөлдлөө. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар зам тээврийн осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчлан таниулах зорилготой. “Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээнийг Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Биеийн тамир спортын газар гэх байгууллагууд хамтран зохион байгуулсан юм. Энэхүү тэмцээнийг Хаан банк, Хас банк, Мобиком, Нотариатчдын холбоо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Төв аймгийн газар, Монгол шуудан гэх мэт байгууллагууд ивээн тэтгэлээ.
 
Тэмцээнд Нэгдүгээр байр: Зуунмод сумын “Хүч” баг тэргүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсон байна.
        Хоёрдугаар байр: Баянчандмань сумын “Чандмань” баг,
        Гуравдугаар байр: Зуунмод сумын “Монгени” 5-р сургуулийн “Жавхаа” баг,
        Дөрөвдүгээр байр: Лүн сумын “Энхийг сахиулагч” баг,
        Тавдугаар байр: Зуунмод сумын 4-р сургуулийн “Сүлд” багууд тус тус шалгарсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102