/ Хууль эрх зүй / УИХ, ЗГ-ын тогтоол / ДОТООД ЯВДЛЫН ЯАМНААС ГАРГАСАН ТУШААЛ

ДОТООД ЯВДЛЫН ЯАМНААС ГАРГАСАН ТУШААЛ


ДОТООД ЯВДЛЫН ЯАМНААС ГАРГАСАН ТУШААЛ

1943 оны 4 сарын 12                                                                                        Улаанбаатар хот

№185

Утга нь: Төв аймаг дах Цагдан сэргийлэх ангийг байгуулах тухай

Сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын 1 дүгээр орлогч сайдын тушаал, шийдвэрийн ёсоор Төв аймгийн Цагдан сэргийлэх ангийг, байгуулах тухай тушаах нь:

Нэгдүгээр зүйл: Төв аймаг дахь Цагдан сэргийлэх ангийг энэ хэр өөрийн орон тооны дотроос аргацааж төлөөлөгч нэг, цагдаа хоёрын орон тоотойгоор 4 дүгээр сарын 15-ны инаар /наана/ багтаан байгуулах явдлыг Цагдан сэргийлэх газрын дарга майор Рэнцэнхорлоод даалгасугай.

Хоёрдугаар зүйл: Эл ангийг эрхлэх төлөөлөгчид цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх хэлтсийн 1 дүгээр тасгийн ахлах төлөөлөгч летенант Равжааг шилжүүлэн томилсугай хэмээхийн гадна цагдаа хоёрыг түүгээр томилсугай.

Гуравдугаар зүйл: Эл ангийн контор ба төлөөлөгч байлдагч нарын суух гэр 3-ыг өөрийн төсөв бус орлогоос авч гүйцэтгэхийг Цагдан сэргийлэх газрын даргад даалгахын хамтаар бусад хэрэглэх түлш. 'гэрэл зэргийн бүх аж ахуйн талын асуудлуудыг өөрийн төсөвийн дотороос гаргаж хангах явдлыг нэгэн адил даалгасугай.

Дөрөвдүгээр зүйл: Эл ангийг хэрхэн байгуулж гүйцэтгэсэн тухайгийн илтгэлийг 7 сарын 20-ний инаар /наана/ надад илтгэхийг цагдан сэргийлэх газрын дарга майор Рэнцэнхорлоод даалгасугай.

 

ДОТООД ЯВДЛЫН ЯАМНЫ САЙДЫН 3 ДУГААР КОМИССАР ШАГДАРЖАВ.

Төлөөлсөн: Адьяа

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102