/ / Өдөрлөгийн зохион байгууллаа

Өдөрлөгийн зохион байгууллаа

“Амар тайван амьдарлын төлөө-Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх” урианы жилийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, иргэдэд хийсэн ажлаа тайлагнах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаа иргэдийн хамтын ажиллагааны ач холбогдолыг ойлгуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” өдөрлөгийн зохион байгууллаа.

Өдөрлөгийг Зуунмод сумын Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Шүүх шинжилгээний алба, Зөв залуус клуб, Бүжинхэн цогцолбор цэцэрлэг, Хүмүүн цогцолбор ахлах сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцов.

Өдөрлөгт Монгол туургатан театрийн уран бүтээлчид, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн авъяаслаг сурагчид, Бүжинхэн цэцэрлэгийн багш, ажилчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102