/ / “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх” нэг сарын аяны хүрээнд 6-р бүсээс Батсүмбэр Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдад ажилласан ажлын танилцуулга

“Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх” нэг сарын аяны хүрээнд 6-р бүсээс Батсүмбэр Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдад ажилласан ажлын танилцуулга

Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу “Архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх” нэг сарын аяны  хүрээнд Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхчулуунаар ахлуулсан Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Н.Нарантуяа, цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Т.Дашнямын хамт 2015 оны 02 дугаар сарын 06-07ны өдрүүдэд  Батсүмбэр Борнуур, Жаргалант, Сүмбэр  сумдад ажиллав.  Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд олон түмэнд хүргэх, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дараах  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Нэг: Удирдлага зохион байгуулалтын талаар:

Цагдаагийн газраас хуваарилсан 6-р бүсийн сумдын нутаг дэвсгэрт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран архи согтууруулах төрлийн ундаа  зарж борлуулдаг дэлгүүр үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг оновчтой зохион байгуулж ажиллахад үүрэг чиглэл, зааварчлага өгч ажилласан.

Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхчулуун сумдын Засаг даргын тамгын газрын удирдлагуудтай уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн цагдаагийн газрын 2014 оны байдлаар гаргасан мэдээ тайланг иргэдэд танилцуулах, Хүүхдийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Н.Нарантуяа Ерөнхий боловсролын дунд сургуулийн багш сурагчдад архи согтууруулах төрлийн ундааны хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулан архи согтууруулах ундаа зарж борлуулдаг дэлгүүр үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг, архи согтууруулах ундааны хэрэглээ ба хор нөлөөний талаар гарын авлага тараах, анхааруулж зөвлөгөө өгч ажиллахад зааварчилга, үүрэг өгч ажилласан.

Хоёр: Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,

гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Төв аймгийн хэмжээнд 2014 онд согтуургаар үйлдэгдсэн гэмт хэрэг 56,5 хувиар өссөн үүнтэй холбдогдуулан архи хэтрүүлэн хэрэглэдэг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын алба хаагч, иргэдэд архи согтууруулах ундааны хэрэглээ ба хор нөлөөний талаар сумдын эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нартай хамтран сургалт зохион байгуулан дэлгүүр үйлчилгээний газруудад үзлэг шалгалтыг зохион байгуулсан.Мөн Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйолдвэрлэлийн төвийн 486 сурагчдад яриа таниулга хийсэн.

1. Батсүмбэр суманд: Арга хэмжээний хүрээнд сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, малчдад /71 иргэн/ Цагдаагийн газрын 2014 онд хийсэн ажлын  тайланг танилцуулан, хүүхдийн ахлах байцаагч архины хор уршгийн талаар яриа таниулга хийж богино хэмжээний баримтат зино үзүүлэв. Тус сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн ундаа зарж борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй 20 цэг салбарт үзлэг шалгалт хийж дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлж байгаа иргэдэд  архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээ ба хор нөлөө сэдвээр гарын авлага тараан бүртгэл судалгаанд авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, холбогдох эрх зүйн актуудыг зөрчихгүй байх талаар албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан байна. Худалдаа үйлчилгээ эрхэлдэг 19 худалдагч нараар баталгаа бичүүлэн  авсан болно. 

Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг сумын төвийн албан байгууллага, гудамж талбайд байрлуулан, архи хэтрүүлэн хэрэглэдэг 19 хүнд урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж бүртгэл судалгаанд авсан. 

2. Борнуур суманд: Архидан согтуурахтай тэмцэх аяны хүрээнд Дэлхийн зжн олон улсын байгууллагын төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан, Хөтөч гэрэл, Оюунлаг өөрчлөлт-Эрүүл идэвхтэй амьдрал клубтай хамтран архи хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй 12 иргэнг гэр бүлийн 9 хүний хамт “Эрүүл баяртай гэр бүл” сэдэвт вакум сургалтын тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Дуган хадны амралтын газар нэг өдөр зохион байгуулав. Сургалтаар тэдний дунд хэлэцүүлэг, ярилцлага, багш заах бус оролцоон дээр тулгуурлан хөгжөөнт тоглоом, багийн цаг, захиа бичих, сэтгэгдлээ хуваалцах гэх мэт сонирхолтой хэлбэрээр зохион байгуулан 2 иргэн сургалт орсоноос хойш 14 хоногийн хугацаанд архинаас татгалзаж гэр бүлийн гишүүд нь айдас түгшүүргүй амар тайван амьдарч байна. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтантай хамтарч 9-11 ангийн 6 бүлгийн 135 сургачдын дунд архины хор уршгийн талаар сургалт зохион байгуулан гар зургийн уралдаан, иргэдийн дунд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчилж АХА танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулан  түрүүлсэн хүүхэд, иргэнийг сумын ГХУСАЗЗ-өөс шагнаж урамшуулсан.

Боррнуур сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн ундаа зарж борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй 23 цэг салбарт үзлэг шалгалт хийж дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлж байгаа иргэдэд  архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээ ба хор нөлөө сэдвээр гарын авлага тараан бүртгэл судалгаанд авч 13 худалдаа үйлчилгээ явуулж байгаа цэг хяналтын камертай үлдсэн 10 цэг салбарыг камержуулах хугацаатай үүрэг өгсөн болно.  Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг сумын төвийн албан байгууллага, гудамж талбайд байрлуулсан.

3. Сүмбэр суманд: Сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн ундаа зарж борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй 8 цэг салбарт үзлэг шалгалт хийж дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлж байгаа иргэдэд  архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээ ба хор нөлөө сэдвээр гарын авлага тараан бүртгэл судалгаанд авч 8 худалдагч нараар баталгаа бичүүлэн  авсан болно.  Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг сумын төвийн албан байгууллага, гудамж талбайд байрлуулан, архи хэтрүүлэн хэрэглэдэг 5 хүнд урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж бүртгэл судалгаанд авсан.  Тус сумын удирдлагуудтай хамтран Баруун тахилгат ууланд хууль бус аргаар алт олборлож байгаа иргэдийн дунд архидан согтуурч гэмт хэрэг, зөрчил гарах шороонд дарагдах аюулаас урьдчилан сэргийлэн хууль бусаар алт олборлож байгаа 52 иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж газар дор байгаа 21 иргэнг гаргаж дахин олборлолт хийхгүй байх талаар яриа хийж ухсан нүхийг битүүлэх арга хэмжээ авч хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст хүлээлгэн өгсөн болно.

4. Жаргалант суманд: Сарын аяны хүрээнд сумын төрийн болон төрийн бус байгууллага, Ерөнхий боловсролын дунд сургуулийн сургачид нарт Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар 152 иргэд, 274 сурагчдад яриа таниулга хийсэн. Тус сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах төрлийн ундаа, тамхи зарж борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй 37 цэг салбарт үзлэг шалгалт хийж дэлгүүрийн худалдагч болон үйлчлүүлж байгаа иргэдэд  архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээ ба хор нөлөө сэдвээр гарын авлага тараан бүртгэл судалгаанд авч 17 худалдагч нараар баталгаа бичүүлэн  албан мэдэгдэл өгч хариуг авсан болно.  Архи хэтрүүлэн хэрэглэдэг, архинд донтох өвчтэй  29 иргэдийг цуглуулан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Батбаяртай хамтран архины хор уршгийн талаар сургалт зохион байгуулан итгэлийн хуудас өгч баталгаа бичүүлэв. Монголын уламжлалт “Сар шинэ”-ийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэгийг сумын төвийн албан байгууллага, гудамж талбайд байрлуулан, архи хэтрүүлэн хэрэглэдэг 19 хүнд урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж бүртгэл судалгаанд авсан.  Аяны хүрээнд архи согтууруулах ундааг хэрэглэн удаа дараа пвахуйн хүрээнд агсан согтуу тавьсан 4 иргэнийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 21-р шүүхийн шүүгчийн захирамжаар 7-30 хоногийн хугацаатай баривчлах захиргааны арга  хэмжээ авсан болно.

Илрүүлсэн зөрчлийн талаар:

Бүсийн алба хаагч нар Зуунмод сумын архи согтууруулах төрлийн ундаагаар үйлчилгээ эрхэлдэг цэг салбаруудад үзлэг шалгалт хийж Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.1, 7.2.2-дох заалтыг зөрчин насанд хүрээгүй хүмүүсээр худалдаа, үйлчилгээ эрхэлүүлж байсан Маргад зоогийн газрыг 20,000 мянган төгрөг, 3ХХХ баарыг 150,000 мянган төгрөгийн шийтгэвэрээр торгож  хариуцлага тооцсон байна.

Батсүмбэр сумын Мандал 1-р багийн иргэн Дашзэвгийн ажиллуулдаг Миний мандал хүнсний дэлгүүр удаа дараа зөрчил гарган насанд хүрээгүй иргэнээр худалдаа үйлчилгээ эрхлүүлэн тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр 3 удаа тэмдэлэл үйлдсэнг зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагчид хүлээлгэн өгөв.

Мөн Сүмбэр сумын Баруун тахилга ууланд хууль бусаар алт олборлож архидан согтуурч байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоож сумын удирдах албан тушаалтнуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж 100 гаруй иргэд, 34 автомашиныг тараан ажилласан байна. 

Гурав:Санал хүсэлт, цаашид хийх ажлын талаар

Бүсийн алба хаагчид сумдын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл сургалт, яриа таниулга хийж шинэлэг ажил зохион байгуулах.

Сумдын иргэд болон цагдаагийн алба хаагч нарын хамтын ажиллагааг сайжруулах таатай уур амьсгал бий болгох үүднээс соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102