/ / “АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ” 1 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД БАЯНДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАСАН ТАЛААР

“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ” 1 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД БАЯНДЭЛГЭР СУМАНД АЖИЛЛАСАН ТАЛААР

Цагдаагийн газрын 1-р бүсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Төгс Баяндэлгэр сумын засаг дарга Ойдовдоржтой архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 1 сарын аяны хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөг гаргаж батлан. Баяндэлгэр сумын иргэдтэй уулзалтыг зохион байгуулж  ажиллаа.

Баяндэлгэр сумын иргэдэд цагдаагийн газрын 2014 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, архидан согтуурах тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр  уулзалт ярилцлага хийж санал хүсэлтийг нь авч ажилласан.

Цагдаагийн газрын 1-р бүсийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурах явдлаас урьчилан сэргийлэх, архины хор хөнөөлийн талаар иргэдэд богино хэмжээний шторк үзүүлсэн.

Төв аймгийн Баяндэлгэр суманд архи согтууруулах ундаа, тамхи худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрдэд хяналт шалгалт хийж архидан согтуурах явдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр  мэдэгдэл өгч зөрчил дутагдал гаргахгүй байх талаар баталгаа авч ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102