/ / Сэргэлэн суманд архидан согтуурахтай тэмцэх аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулсан талаар

Сэргэлэн суманд архидан согтуурахтай тэмцэх аяны хүрээнд өдөрлөг зохион байгуулсан талаар

Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч М.Нансалмаа, Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дагвадорж, хяналтын прокурор Сонинмөнх, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Учрахбаяр, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Энхбат нар Сэргэлэн сумын иргэд хөдөлиөрчидтэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөг, уулзалт зохион байгуулав.

Уулзалтанд тус сумын удирдлагууд болон төрийн албан хаагчид, иргэд нийт 38 хүн хамрагдав.

Улзалтанд оролцогчдод ОНХАБ-гч, цагдаагийн хошууч М.Нансалмаа Цагдаагийн газраас 2014 онд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан тавьж, аймаг орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргаанб зөрчлийн талаар мэдээлэл хийж, гэмт  хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд, цагдаагийн байгууллага, төр захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, үүрэг оролцооны талаар мэдээлэл хийв.

Ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дагвадорж аймаг орон нутгийн хэмжээнд болон Сэргэлэн суманд гарсан мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, малчид, малчдын бүлгийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийв.

Хяналтын прокурор Сонинмөнх тус суманд гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл хийв.

Уулзалтанд оролцогчдод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахын хор холбогдолын талаар 4 төрлийгн сэрэмжлүүлэг, зөвлөмж тараасан.

Сумын иргэд хөдөлмөрчдөөс тус сумын хэмжээнд архидалт, малын хулгайн гэмт хэрэг их байгаа талаар ярь байсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102