/ / ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ


    Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган, Цагдаагийн газрын хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх хууль, журам, зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

    Хүний нөөцийн нөхөн хангалтаа Цагдаагийн сургууль төгссөн сонсогчид болон бусад их, дээд сургууль төгссөн иргэдийг журмын дагуу судлан, мэргэшлийн шалгалтад хамруулан тэнцсэн иргэдийг цагдаагийн мэргэжлийн сургалтын төвд сургалтанд хамруулан сул орон тоонд томилон ажиллуулж байна.

    Сул орон тооны жагсаалтыг www.tuv.police.gov.mn цахим хаягаар тогтмол шинэчилж байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 279 дүгээр тушаалаар офицер 104, ахлагч 93, энгийн 3, бүгд 200 орон тоотой батлагдсан ба одоо офицер 100, ахлагч 87, , энгийн 3, бүгд 189 алба хаагч ажиллаж байгаа бөгөөд
Офицер  4
1.    Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Олон нийтийн ажил хариуцсан байцаагч-1,
2.    Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч-1
3.    Баянжаргалан сум дахь хэсгийн төлөөлөгч,
4.    Баянцагаан сум дахь хэсгийн төлөөлөгч
Ахлагч 7
1.    Бичиг хэргийн эрхлэгч, архивч-1
2.    Мэдээлэл хүлээн авагч-1
3.    Эргүүлийн цагдаа-1
4.    Саатуулах байрны жижүүрийн цагдаа -1
5.    Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст цагдаа жолооч-2
6.    Мэдээлэл хүлээн авагч цагдаа-1, орон тооны нөхөн хангалт 94,5 хувьтай байна.


                                                    ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102