/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

          

      1943 онд Төв аймгийн төв Зуунмодод төвлөрөхөд Дотоодыг хамгаалах хэлтсийн Цагдан сэргийлэх ангийг байгуулснаар тус аймагт Хэв журам сахиулах албаны суурь тавигдаж, анхны цагдаа нар Дотоодыг хамгаалах хэлтэс, Цагдан сэргийлэх ангид жижүүрлэх, хүн дуудах, эргүүл шалгалтад явах, 1950-аад оны сүүлчээс хорих байрыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байв.

            Анхны сэргийлэн хамгаалах байцаагчаар Санги томлогдож тухайн үедээ сэргийлэн хамгаалах албаны ажлаас гадна гал, паспорт, иргэний гэр бүлийн бүртгэлийн ажлыг давхар гүйцэтгэж, цагдаа нарыг мэргэжлийн удирдлагаар хангах, тэдний ажил үүргийн хуваарийг тогтоож, үндсэн ажлыг нь удирдан зохион байгуулж байв.

                1950-аад оноос аймгийн төвд эмнэлэг, сургууль, худалдаа болон ахуй үйлчилгээ, соёлын цэг салбарууд, бараа бааз, ахуй үйлчилгээний комбинат, хүнсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж, хүн амын төвлөрөл, суурьшил эрчимтэй явагдаж, хөдөө сумдад нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоон ид өрнөж, бүх ард түмний урлагийн үзлэг, биеийн тамир спортын наадам зэрэг өргөн олныг хамарсан аймаг, бүсийн арга хэмжээ зохиогдох болсноор сэргийлэн хамгаалах ажлын хүрээ зүй ёсоор тэлсэн юм.

                1943 онд анхны сэргийлэн хамгаалах байцаагч Г.Санги, 1962-1964 онд Сэргийлэн хамгаалах байцаагч, бага дэслэгч Ж.Цоолой, 1960 онд “Шар” хэмээх Ю.Нэргүй, ахмад Ганбаатар, дэслэгч Д.Басбиш, дэслэгч М.Цэен-Ойдов, 1979 онд Цагдан сэргийлэх ангид сэргийлэн хамгаалах ахлах байцаагчийн орон тоо батлагдаж анхны ахлах байцаагчаар ахмад С.Доржпүрэв, 1981 онд цагдаагийн хошууч Л.Батсүх, 1988 онд дэслэгч А.Пунцагдорж, 1991 ахмад Т.Сэргэлэн, ахлах дэслэгч Г.Баатар, 1992-2000 онд Цагдаагийн хэлтэст хэв журмын тасаг байгуулагдахад анхны даргаар цагдаагийн ахлах дэслэгч Г.Баатар, 1992 онд хэв журмын ахлах байцаагчаар цагдаагийн хошууч Д.Дамдинпүрэв, 1996 онд цагдаагийн ахмад Ц.Баттулга, 1999 онд цагдаагийн хошууч Д.Эрдэнэбат, 2002 онд цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхбаатар, 2004 онд цагдаагийн хошууч С.Ганбат, 2012 оноос цагдаагийн ахлах дэслэгч П.Мөнхтулга, 2013 оноос цагдаагийн хошууч Ганхуяг, 2014 оноос цагдаагийн хошууч Ж.Батмөнх нар ажилласан ба 2015 оны 04 сарын 01-ний өдрөөс цагдаагийн ахмад А.Учрахбаяр ажиллаж байна.

Төв аймгийн 74 мянган м/кв газар нутаг, 93 баг 27 сум, 80 гаруй мянган хүн амын дунд зохион байгуулагдаж байгаа улсын чанартай болон олон нийтийг хамарсан спорт, урлаг уран сайхны наадам, цэнгүүн, УИХ-ын сонгууль, зөвшөөрлийн систем, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, баг, хорооны иргэдэд Цагдаагийн байгууллагын үйлчилгээ үзүүлэх хэсгийн байцаагч, гудамж талбай олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй иргэнийг эрүүлжүүлэх, шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдож тэнсэн харгалзах болон бусад ял авсан, хугацааны өмнө суллагдсан иргэдэд захиргааны хяналт тогтоох, цагдаа ард иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Олон нийт-цагдаагийн төвийг ажиллуулах, хуяглан хүргэх зэрэг ард иргэдэд ойрхон, амар тайван амьдралын төлөө хамтдаа уриан дор Төв аймгийнхаа иргэдэд хэв журам хамгаалах чиглэлээр Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг үзүүлж байна.

                2000-2003 онд Хэв журам хамгаалах тасгийн даргаар цагдаагийн ахмад Ц.Баттулга, 2003 онд цагдаагийн хошууч Г.Энхбаатар, 2004 онд цагдаагийн хошууч Д.Эрдэнэбат, 2006-2013 онд цагдаагийн дэд хурандаа Г.Энхбаатар, 2013 оны 05 сарын 08-2014 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл цагдаагийн ахмад Г.Ганзориг ажилласан ба 2014 оны 09 сарын 01-ний өдрөөс цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн ажиллаж байна.

Жижүүрийн алба

            1984 онд тус аймаг дахь НАХХ-ийн НАХГ, Цагдан сэргийлэх ангийг Цагдан сэргийлэх хэлтэс болгон зохион байгуулсан үеэс жижүүрийн 4 офицерийн орон тоо бий болж, анхны жижүүрийн офицероор ахмад М.Цэен-Ойдов, ахмад С.Доржпүрэв, бага дэслэгч Б.Гомбожав, бага дэслэгч Ж.Тэрбиш нар томилогдон ажиллаж, 1986 онд ахлах дэслэгч С.Батдэлгэр, ахлагч Г.Сосорбарам, дэслэгч Д.Эрдэнэбат, Л.Хуягбаатар, Ч.Өнөрсайхан, Ц.Норомсамбуу, Я.Ганболд, Д.Ганболд, ахлах дэслэгч С.Ганбат, цагдаагийн дэслэгч С.Дугарбат, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батмөнх, Т.Энхбат, цагдаагийн дэслэгч Гантулга, Л.Эрдэнэхуяг, Ш.Лхагваням, 2008 онд цагдаагийн дэслэгч П.Гантулга, Ш.Гантулга, цагдаагийн ахлах дэслэгч Г.Чинзориг, Н.Батзолбоо, цагдаагийн хошууч Б.Энхбаяр, 2010 онд цагдаагийн дэслэгч Н.Ганбат, 2012 онд цагдаагийн хошууч Б.Цэрэндаваа нар ажилласан ба одоо жижүүрийн ахлах офицероор 2014 оны 11 сарын 20-ны өдрөөс цагдаагийн хошууч Я.Гантөр, жижүүрийн офицероор цагдаагийн хошууч Б.Энхбаяр, цагдаагийн ахмад Д.Ариунболд, Н.Ганбат нар  ажиллаж байна.

Эрүүлжүүлэх баривчлах байрны түүх

            1974 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн “Танхайрагчид, “Нийгмийн хэв журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай” 111 дүгээр зарлиг, “Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг хүчтэй болгох тухай” 120 дугаар зарлиг гарч, аймгийн Цагдан сэргийлэх ангийн бүтцэд Эрүүлжүүлэх баривчлах байр байгуулан, тус байрыг аж ахуйн аргаар барьж ашиглалтанд оруулж, анхны даргаар хүний бага эмч, бага дэслэгч М.Цэен-Ойдов, 1976-1979 онд ахмад Г.Аюуш, 1979-1984 онд ахмад М.Цэен-Ойдов, 1984-1992, 2000 онд цагдаагийн хошууч Г.Баатар, 1993-2000 онд цагдаагийн ахлах дэслэгч В.Цогтбаяр, 2009 онд цагдаагийн хошууч Б.Цэрэндаваа, 2012 оноос цагдаагийн хошууч Г.Батмөнх, 2014 оны 06 сараас цагдаагийн ахмад Я.Гантөр нар ажиллаж байв.

                Эрүүлжүүлэх баривчлах байрны эмчээр цагдаагийн хошууч Г.Баатар, 1993 онд цагдаагийн ахмад Б.Цогтбаяр, 1995 онд цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэн, Г.Батмөнх, 2000-2002 он, 2004 онд цагдаагийн ахлах дэслэгч Д.Үзмээ, 2002 онд цагдаагийн ахлах ахлагч Д.Болормаа, 2006 онд цагдаагийн ахлах дэслэгч Ш.Отгончулуун, цагдаагийн дэслэгч С.Дэлгэрханд, 2008 онд цагдаагийн дэслэгч М.Болдбаатар, 2013 онд цагдаагийн дэд ахлагч Т.Лхамцэрэн, Б.Өлзийтунгалаг нар ажилласан ба 2015 оны 06 сарын 17-ны өдрөөс Саатуулах байрны дарга, эмчээр цагдаагийн хошууч Д.Үзмээ, Саатуулах байрны эмчээр 2014 оны 12 сарын 04-ний өдрөөс цагдаагийн дэслэгч Б.Ариунтуяа, 2015 оны 02 сарын 16-ны өдрөөс цагдаагийн дэслэгч В.Баярболд, 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс Э.Азжаргал нар ажиллаж байна.

Цагдан хорих байранд ажиллаж байсан алба хаагчдын түүх

                1950 оны сүүлчээр хорих ангиас Албадан саатуулах, Цагдан хорих байрыг аймгийн Цэргийн ба НАХХЭЯ-ны хэлтсийн мэдэлд шилжүүлэх болсноор Цагдан хорих байр баригдаж гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг албадан саатуулах, цагдан хорих үйл ажиллагааны хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байв.

             Аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн тоо өсч, Цагдан хорих байрны нөхцөл муудаж, нэг өрөөнд хоригдох хүний тоо олширсон учир 1982-1983 онд Цагдан хорих шинэ байрыг барьж ашиглалтанд өгчээ.

             1988 онд Цагдан хорих байрыг бага даргатай болгож анхны даргаар ахлагч Д.Ширбазар томилогджээ. 1990 онд цагдаа Д.Насандалай, А.Пүрэвсүрэн, цагдаагийн ахлах ахлагч Б.Цогтсайхан, цагдаагийн ахлагч М.Батаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбаатар нар ажиллаж, 1998 онд Цагдан хорих байрны даргаар цагдаагийн дэслэгч Г.Энхбаатар томилогдон ажиллаж байсан.

Паспорт иргэний гэр бүлийн алба

                 Ардын засгийн жилүүдэд иргэдийг паспортжуулах, иргэний гэр бүлийн бүртгэлийг улсын хэмжээнд бүртгэх ажил Цагдан сэргийлэх байгууллагын сэргийлэх хамгаалах албаны ажлын хүрээнд хамрагдаж байв.

 1943 онд Төв аймагт ДЯЯ-ны хэлтсийн Цагдан сэргийлэх анги байгуулагдсан үеэс сэргийлэн хамгаалах алба үндсэн ажлаасаа гадна иргэдийг паспорт, бичиг баримжуулах, гэр бүлийн бүртгэлийг аймгийн хэмжээнд хөтлөх зэрэг үүргийг хүлээж эхэлсэн байна. Анхны сэргийлэн хамгаалах байцаагч Санги энэ үүргийг гүйцэтгэж байв.

            1960-аад оны эх хүртэл сэргийлэн хамгаалах, паспорт, иргэний гэр бүлийн байцаагчаар Сэлэнгэ аймгийн Цагдан сэргийлэх ангид ажиллаж байсан ахлах дэслэгч Банзрагч, ахлах дэслэгч Л.Шаравсэнгээ нар ажиллаж, тус Цагдан сэргийлэх ангид 1961 оноос паспорт, иргэний гэр бүлийн бүртгэлийн байцаагч дангаараа ажилласан байна.

             1963 оны 11 сарын 26-нд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангийн байгууллагын ажилтны шинэ тангараг өргөхөд паспорт, иргэний гэр бүлийн байцаагчаар Г.Даваасамбуу ажиллаж байжээ.

             1970 оны эхээр иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн ажлыг аймаг, хотын АДХГЗ-нд шилжүүлсэн юм.

             1976 онд иргэний гэр бүлийн бүртгэл, мэдээллийн ажил, Цагдан сэргийлэх байгууллагад буцаж ирсэнээр ЦЕГ-ын паспортын хэлтэс байгуулагдаж, аймгийн Цагдан сэргийлэх ангид паспортын байцаагчийн орон тоо, 1978 оноос паспортын ахлах байцаагч, паспортын бүртгэлийн орон тоо батлагдаж, 1976-1978 онд паспортын байцаагч, ахлах дэслэгч М.Цэен-Ойдов, 1978-1987 онд ахлах байцаагч, хошууч Д.Басбиш, 1987-1989 онд дэслэгч А.Пунцагдорж, 1989-1992 онд дэслэгч П.Баатархүү, 1992-2001 онд ахмад Д.Лувсанжамц нар ажиллаж байжээ.

             Анхны паспортын бүртгэгч, хаягийн санчаар ахлагч Д.Бямбасүрэн, 1984-1990 онд ахлагч Д.Лувсандамба, 1990-1993 онд паспортын бүртгэгчээр, ахлагч С.Зана, 1993-2001 онд ахлах ахлагч Д.Дунгармаа, хаягийн санч-архивчаар 1988-1992 онд ахлагч Г.Эрхүү, 1992-1995 онд ахлах ахлагч Н.Оюунцэцэг, 1995-1996 онд Б.Золзаяа, 1998-2000 онд паспортын байцаагчаар Э.Цэвэлмаа, Б.Оюунцэцэг, С.Наранчимэг, Д.Оюунтуяа нар тус тус ажиллаж байжээ.

 Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс

урьдчилан сэргийлэх алба

                 Улсын Цагдан сэргийлэх газрын бүрэлдэхүүнд 1949 онд хүүхдийн асуудал хариуцсан байцаагч ажиллуулах болсон нь орон нутагт хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагад харъяалан ажиллах эхлэл тавигджээ.

             Тус аймгийн Цагдан сэргийлэх ангид 1966 он хүртэл хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг паспорт гэр бүлийн байцаагч Д.Даваасамбуу хавсран хариуцаж байв.

            1966 онд МУИС төгссөн хуульч, дэслэгч Цагаанчулуун хүүхдийн төлөөлөгчөөр томилогдож, 1968 онд дэслэгч Ц.Дагвацэрэн ажиллажээ. 1970-2000 онд хүүхдийн төлөөлөгчөөр бага дэслэгч Х.Батсүх, дэслэгч Ц.Норовдорж, дэслэгч Г.Төмөрбаатар, дэслэгч М.Дорж, Ч.Загдсүрэн, А.Баянтунгалаг, Ж.Цэцэгээ, 2000-2005 онд А.Нямаа, 2005-2010 онд цагдаагийн хошууч Ц.Цэрэндорж, 2010 оноос ахмад Н.Нарантуяа нар ажиллаж байна.

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба

                Цагдаагийн байгууллагаас иргэдийн амгалан тайван байдлыг хангах, улс хоршоолол, аж ауйн нэгжийн өмч хөрөнгийг гэмт халдлага, гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь онцгой нэг үүрэг юм. Иймээс Намын төв хорооны 1979 оны 299, Сайд нарын зөвлөлийн 251 дүгээр тогтоолд НАХЯ-ны УЦСЕГ-т болон аймаг, дүүргийн Цагдан сэргийлэх газар, хэлтэст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын орон тоо бий болгохоор шийдвэрлэжээ. Энэ үндсэн дээр НАХЯ-ны сайдын 1979 оны 8 сарын 15-ны өдрийн 709 дүгээр тушаалаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагчийн орон тоог бий болгожээ.

             Тухайн үед Төв аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн урьдилан сэргийлэх албанаас сумдад төрөлжсөн сургалт сименар, уулзалт зохиох, гарын авлага, лекц ярианы сэдэв боловсруулах, сумын АДХГЗ-ны хурлаар тухайн сумын гэмт хэргийн байдлыг хэлэлцүүлж, бодлого шийдвэр гаргуулах, нийслэлийн зарим дүүргээс зохиож буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг судлуулж, уулзалт зохиох, сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх булан, кабинет байгуулж иргэдэд хууль эрхийн зөвлөгөө өгөх, сурталчлах, нийгмийн хэв журам зөрчсөн буюу хүмүүжлийн доголдолтой хүмүүсийг бүртгэл хяналтанд авч, гэр бүлийнхэнтэй нь хамтран зөв хүмүүжлийн нөлөө үзүүлж, зөвлөгөө өгөх, хорихоос суллагдсан хүмүүст захиргааны хяналт тогтоон ажиллах, албан байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах аргачлал зөвлөмж, мэдэгдэл, шаардлага өгөх зэрэг ажлыг зохиож байв.

                Цагдан сэргийлэх ангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагчаар анх дэслэгч Н.Одсүрэн 1979-1980 он, 1980-1983 онд ахмад Ү.Нанзад, 1990 онд ахлах дэслэгч А.Цэрэнзундуй, 1996 онд хошууч Д.Дамдинпүрэв, ахлах дэслэгч Б.Эрдэнэтуул, 2002-2005 онд ахмад Ц.Цэрэндорж, 2005-2007 онд А.Цолмонхүү, 2007 оноос одоог хүртэл цагдаагийн ахмад М.Нансалмаа, 2013 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагчийн орон тоо нэмэгдэж цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ томилогдон ажилласан.

Нийгмийн хэв журам хамгаалах тасаг нь 2014 оны 05 сараас шинэ бүтэц зохион байгуулалтаар Нийтийн хэв журам хамгаалах тасаг болж тасгийн дарга 1, Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч 1, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч 1, Архидан согтуурахтэй тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч 1, Хүүхдийн ахлах байцаагч 1, Цагдаа жолооч 6, Хэсгийн байцаагч 6, Эргүүлийн цагдаа 8, Саатуулах байрны байрны дарга 1, Саатуулах байрны их/бага/ эмч 3, Саатуулах байрны жижүүрийн цагдаа 4, Жижүүрийн ахлах офицер 1, Жижүүрийн офицер 3, Мэдээлэл хүлээн авагч цагдаа 4 орон тоотойгоор ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102