/ / ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

2021 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2021 оны 10 дугаар                                                                                                         Төв аймаг

сарын 01-ний өдөр                                                                                                     Зуунмод сум

 

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар:

 

            -Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын болон захиргааны үйл ажиллагааны баримт бичгийн зүйл, заалтын хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж, хангаж буй талаар:

 

Тус газар нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын хөтөлбөр, зарлиг, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, шинэчлэн батлагдсан хууль тогтоомж болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэй уялдуулан байгууллага, алба хаагчдын ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд иргэд олон нийтэд ил тод хүртээмжтэй хүргэхэд тодорхой зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шалгуур үзүүлэлтийг хангах чиглэлээр 2 зорилтын хүрээнд 9 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж  хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Эхний 9-н жилийн байдлаар тус цагдаагийн газарт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актууд, үүрэг, даалгавар, хөтөлбөр, шийдвэр 164 ирүүлснийг хэлтэс, тасаг, хэсгүүд, хариуцах алба хаагч нарт хуваарилан хэрэгжилт, үр дүнг тооцсон.

 

Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн бүртгэл гарган дотооддоо хөтөлж байгаа “Харилцаа, хандлага” хаалттай группэд тухай бүр байршуулж байна.

 

            Монгол улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн цахим баярын хуралд төвийн алба хаагчдыг хамруулж, 100 жилийн гарын бэлэг, дурсгалын зүйлсийг 215 алба хаагч, 87 ахмад ажилтнуудад гардуулсан.

 

            Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл насжилт”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”, Монгол улсын Засгийн газрын 2019 оны 171, 389 дүгээр тогтоол “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх ажлын хэсгийг 7-оос 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хөтөлбөрийн хэрэгжих хугацаа, ач холбогдол, үр дүнгийн талаар иргэд, олон нийт, алба хаагчдад мэдээлэл хийж сурталчлан, хэрэгжилтийг хангах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авсан.

                       

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны А/209 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцах, удирдах ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, удирдах ажлын ур чадварын түвшин тогтоох шалгалтад тус газраас газар, хэлтэс, тасаг, хэсгийн даргаар ажиллаж байгаа 12 албан тушаалтан хамрагдсан.

 

-Байгууллагын даргын зөвлөлийн хуралдаан тайлангийн хугацаанд хуралдсан байдал, шийдвэрлэсэн асуудлын талаар:

 

Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгүүлж ээлжит хурал 17, ээлжит бус 2, нийт 19 удаа хуралдаж, 138 асуудал хэлэлцсэнийг дотор нь ангилж үзвэл: удирдлага зохион байгуулалтын асуудлаар 39, хүний нөөц шагналын талаар 80, дотоод хяналт шалгалтын талаар 18, бусад 1 асуудал хэлэлцэж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан.  

 

Цагдаагийн газрын даргын “А” тушаал 63, “Б” тушаал 149 гаргаж биелэлт, үр дүнд хяналт тавин ажиллаж байна

 

-Хүний нөөцийн бодлогын талаар: Тус Цагдаагийн газар нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг ханган хүний нөөцийн төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх, алба хаагчийг судлах, томилох, чөлөөлөх, цол олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, тэтгэвэр тэтгэмж олгох, алба хаагчдын хувийн хэргийн баяжилт бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг хангах, хүний нөөцийн цахим санд алба хаагчдын мэдээллийг оруулах зэргээр хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж хууль, журам, зааврыг мөрдөн ажиллаж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/135, 2018 оны А/58, А/212, 2019 оны А/137, 2020 оны А/17, А/214, А/268, А/316, 2021 оны А/30 дугаар тушаалаар офицер 129, ахлагч 90, энгийн 3,  бүгд 222 орон тоотой батлагдсан. Одоогийн байдлаар офицер 7,  ахлагч 3 дутуу орон тоотой байна. Алба хаагчдын хөдөлгөөний талаарх нэгдсэн бүртгэлийг тухай бүр, бүрэлдэхүүний хөдөлгөөний тайланг улирлаар үнэн зөв гаргаж, тогтоосон хугацаанд нь Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүргүүлсэн. Орон тооны нөхөн хангалт 95.4  хувьтай байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дэвшин томилогдсон 8,  хугацааны цол авсан 29,  бусад газар хэлтсээс шилжин ирсэн 3, шилжсэн 7, албан тушаал өөрчилсөн 9, чөлөөлөгдсөн 3, 5 жилийн мөнгөн урамшил авсан 12, нөөцөд бүртгэгдсэн 18, Цагдаагийн газрын даргын тушаалаар 15 алба хаагч ахлагч бүрэлдэхүүнд шинээр томилогдож, цол олгогдсон, хугацааны цол авсан 6, албанаас чөлөөлсөн 5, шилжин ирсэн 2, шилжсэн 1, албанаас халсан 2,  албан тушаал өөрчилсөн 24, офицер бүрэлдэхүүнд орсон 4 алба хаагчийн мэдээллийг тухай бүр хүний нөөцийн санд оруулсан. 

 

            Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Салбар зөвлөлөөс Дотоод хэргийн их сургуультай хамтран хугацаат цэргийн алба хаасан, бүрэн дунд боловсролтой иргэдийн дунд эргүүл, харуул, жижүүр болон эргүүлийн цагдаа, жолооч, Дотоодын цэргийн харуулчин, эргүүлчин албан тушаал /ажлын байр/-ын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх сонгон шалгаруулалт зарласантай холбогдуулан мэргэшлийн шалгалтын зарыг аймгийн “Төв”, “TBS” телевиз, Цагдаагийн газрын Tuv.police.gov.mn цахим хуудас, Төв аймаг дахь Цагдаагийн газрын фейсбүүк хуудсанд байршуулж, 2021 онд 3 удаа сонгон шалгаруулалт зарлаж 35 иргэн судалж, 29 иргэн тэнцсэнээс 12 иргэнийг ажлын байраар хангаж, 3 иргэн бусад газар хэлтэст томилогдохоор хүсэлт гаргаж,  7 иргэн  сургалтад хамрагдаж, 1 иргэнийг дадлагажих ажилтнаар томилуулж,  одоо 6  иргэн нөөцөд байна

 

            Алба хаагчдын дунд зохион байгуулсан албаны сургалт, түүний үр дүнгийн талаар:

 

Тус Цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” А/02 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2021 онд явуулах албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-нд нийцүүлэн Цагдаагийн газрын 2021 оны албаны сургалтын төлөвлөгөөг 5 бүлэг 125 багц цагийн сургалт орохоор төлөвлөн баталгаажуулсан.

 

Албаны сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр 2021 оны эхний хагас жилд зохион байгуулсан ажлын сонсгол мэдээллийг цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар 1 удаа хэлэлцүүлж сургалтын чанар үр дүнг тооцсон.

 

            Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2021 онд ирүүлсэн 3/08 ажлын чиглэлийг хэрэгжүүлж, 2021 оны эхний 9-н сард зохион байгуулсан албаны сургалтын мэдээллийг “Сургалтын мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан /E surgalt /”-д шивж баяжилт хийсэн.

 

Цагдаагийн газрын даргын 2020 оны А/05 тоот тушаалаар “Сургалт, арга зүйн зөвлөл”-ийг ЗУТ-ийн даргаар ахлуулан 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба уг зөвлөлөөс цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд “Албаны сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, танхимын болон зайны сургалтад үр дүнтэй хамрагдаж шинээр батлагдсан хууль тогтоомж, эрх зүйн актыг судлах тухай” 09 тоот үүргийг хүргүүлж хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Коронавирус цар тахлын улмаас албаны сургалтыг танхимын хэлбэрээр явуулахаас татгалзаж сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт явуулах алба хаагчдад урьдчилан мэдэгдэж сургалтын материалыг бэлтгүүлэн дотооддоо ашиглаж байгаа “Харилцаа, хандлага” хаалттай группэд тухай бүр байршуулж байна. 2021 оны эхний 9-н сарын байдлаар 64 удаагийн сургалт зохион байгуулж үүнээс мэдвэл зохих хууль тогтоомжийн 38, алба хаагчийг хөгжүүлэх 20, дадлагажуулах 3, бие бялдрын бэлтгэлжилтийн 3 сургалтад давхардсан тоогоор 13714 алба хаагч хамрагдсан. Сургалтын зардалд 1 сая 849,8  мянган төгрөгийг зарцуулсан байна.

 

Энэ онд шинээр томилогдсон офицер 9 алба хаагчийг тус газрын удирдлага хүлээн авч, дурсгалын зүйл гардуулан, байгууллагын Дотоод журам, холбогдох эрх зүйн актуудыг танилцуулан, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицуулах, сурган дадлагажуулах багшийг тушаалаар томилж 6 алба хаагчийн сурган дадлагажуулах хөтөлбөрийг дуусгасан. 

 

Албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын чиглэлээр 2020 онд зохион байгуулсан ажлаар сургалтын зурагт сэтгүүл 20 ширхгийг хэвлүүлсэн. Шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрх зүйн акт, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг албаны сургалтын цагаар бие бүрэлдэхүүнд танилцуулж, танилцуулсан талаар тэмдэглэл хөтөлж байна.

 

Сумдын хэсгийн төлөөлөгч нарын сургалт, цугларалтыг хариуцсан бүсээр нь 2 хувааж сум, орон нутагт нь холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Тухайлбал: 1, 2 дугаар бүсэд хамрагдах хэсгийн төлөөлөгч нарын сургалт, цугларалтыг Баяндэлгэр,  3, 4 дүгээр бүсэд хамрагдах хэсгийн төлөөлөгч нарын сургалт, цугларалтыг Аргалант  суманд 9 дүгээр сарын 16,17-ны өдөр зохион байгуулж 24 алба хаагч хамрагдсан. Сургалт, цугларалтаар Гадаадын харьяат иргэний асуудлыг шийдвэрлэх хэлтэс, аймгийн шүүх шинжилгээний алба, цагдан хорих байрнаас холбогдох мэргэжилтнүүдийг урьж 5 цагийн сургалт хийсэн.

 

-Алба хаагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар:

 

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой энэ онд тохиосонтой холбогдуулан ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхрын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж, байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн. Сэргэлэн сумын Хустайн цогцолборт байх цагдаагийн зусланд “Цагдаагийн биеийн тамир спортын цогцолбор”-ыг 3 га талбайд шинээр байгуулсан.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр  зүйлд заасны дагуу энэ оны эхний 9-н сарын байдлаар тус газраас аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй  ажилласан  12 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгогдсон байна.

 

Цагдаагийн газрын ахмад ажилтнуудын дунд “Төв аймаг дахь цагдаагийн газрын “Ахмадын зөвлөл” нэртэй хаалттай фейсбүүк групп нээж, ахмад ажилтнуудад цаг үеийн шинжтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэн, санал хүсэлтийг шуурхай хүлээн авч, Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой, Ахмадын баярын өдрийг угтан 87 ахмад ажилтанд гарын бэлэг гардуулсан.

 

Ахмадуудын санаачилгаар 32 бог /ямаа/-г 2017 оноос бэлтгэл дэд хурандаа А.Цэдэвсүрэн хариуцан маллаж, ашиг шимийг хүртэн хуримтлал үүсгэн ажиллаж байна. Энэ онд уг хуримтлалаас нас барсан 4, хүнд өвчтэй 6 ахмадад 50.0-200.0 мянган төгрөгийн тусламж олгосон байна.

 

Төв аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн Баасан гарагт буюу “Гэр бүлдээ цаг гаргах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдыг 17 цагт ажлаас нь тарах боломжоор ханган ажиллаж байгаа ба цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан жирэмсэн болон бага насны хүүхэдтэй алба хаагчдыг шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангасан.

 

Шинэ төрлийн коронавирус /ковид-19/-ын халдвараас алба хаагчдыг урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын цайны газраас амин дэм бүхий халуун хоол цай өгч, амны хаалт, нэг удаагийн хамгаалах хувцас бусад хэрэгслээр ханган, ажлын байр, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж байна.

 

Коронавирус /ковид-19/-ын халдварт өвчний үед хамгаалалтын иж бүрэн хувцсыг хэрхэн өмсөх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдад цахимаар 3 удаа сургалт зохион байгуулсан.

 

Аймгийн хэмжээнд коронавирусын дархлаажуулалтын вакцин хийж эхэлсэнтэй холбогдуулан вакцины 1, 2, 3 дугаар тунд алба хаагчдыг хамруулсан.

Энэ оны эхний 09 сарын байдлаар тус газрын 70 алба хаагч коронавирус /ковид-19/ цар тахлын халдвар авсан ба өвчилсөн алба хаагчдыг эмчлүүлэх боломжоор ханган, витамины багц олгосон.

 

            Цагдаагийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/3 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж энэ онд хийх ажлаа төлөвлөн, ажиллаж байна.

 

            Албан үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртсөн 8 алба хаагчийн мэдээллийг Хуулийн хэлтэст хүргүүлж, дээрх  алба хаагчдад халдсан этгээдүүдэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа ба Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх зөвлөлөөс ослын акт тогтоон, нэгдсэн санд мэдээг оруулсан. Алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа бэртэх, гэмтэх, эрх ашиг нь хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэнтэй харилцах харилцаа, албадлагын арга хэмжээ авах сэдвээр 5 удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулсан.

 

Нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргаар уламжлан шийдвэрлүүлсэн ажил, арга хэмжээ, төсөв хөрөнгө, зарцуулалт, үр дүнгийн талаар:

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын нөөц хөрөнгөөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажилд 15,408,0 сая төгрөгийг шийдвэрлэн доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 1,563,000 сая.төг, Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд 1,000,000 мян.төг, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 2,000,000 сая.төг, Хулгайн гэмт хэргээс ГХУС-лэх 2,000,000 сая.төг,  Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 1,000,000, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 4,000,000 сая.төг, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Сайн хөршүүд” хэсэгчилсэн арга хэмжээний “Тусламжийн хуудас”, 3 төрлийн зурагт хуудаст 1,000,000 сая.төг, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2,845,000 сая төгрөгийг зарцуулсан байна. 

 

            Цагдаагийн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой бусад төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа болон бие даан хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, хугацаа, үр дүнгийн талаар:

 

            Хүүхэд хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021 он, Архидалтын эсрэг-Төв аймаг хөтөлбөр 2018-2022 он,  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр 2019-2023 он, Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр 2018-2022 он  хүртэл, “Залуучуудын үндэсний хөтөлбөр”, “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”, “Эрүүл насжилт” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна. 

 

Аймгийн хэмжээнд 16 суманд 19 олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоо батлагдсан боловч одоогийн байдлаар 7 олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллаж байна.

 

Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ:

 

Тус цагдаагийн газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар байгууллагын хэмжээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Цагдаагийн ерөнхий газрын “Авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөл”-ийн хийх ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелэлт үр дүнг тооцон ажиллах салбар зөвлөлийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Мөн газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар ”Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг тус тус бүртгэх, хадгалах, хяналт тавих, нэгтгэх эрх бүхий албан тушаалтнаар хүний нөөцийн ахлах мэргэжилтэнг томилон ажиллуулж байна.

 

Энэ онд тус газарт шинээр офицер бүрэлдэхүүнд томилогдох 10 алба хаагч ХАСУМ мэдүүлсэн ба 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөрт буюу хуулийн хугацаанд багтаан тус газрын 126 алба хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрчил дутагдалгүй мэдүүлсэн. Холбогдох тайлан, мэдээг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн.

 

Байгууллагын 1 давхарт "Ил тод мэдээллийн самбар", 2 давхарт "Авлигатай тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг сурталчлах самбар" тус тус байрлуулан зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол байршуулан шинэчилж байна.  Мөн тус газрын давхар бүрт болон сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарын албаны байранд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас эрхлэн гаргасан авлигын хор хөнөөлийн талаарх зурагт хуудсыг жаазлан байрлуулсан. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн гарын авлага, материалуудыг тусгай жижиг тавиурт өрж, коридор хэсэгт байрлуулан, алба хаагчдыг шаардлагатай мэдээлэл авах боломжоор хангасан.

 

Цагдаагийн газрын алба хаагчдын “Харилцаа хандлага-2021” хаалттай группт “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, “Алба хаагчдад тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдэвт цахим сургалтыг 2 удаа бэлтгэн байршуулж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өртөхгүй байх талаар баталгаа авсан.

 

Цагдаагийн байгууллагаас гаргасан 2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тулгуурлан “Төв аймаг дахь цагдаагийн газраас 2021 онд авлигын эсрэг үйл ажиллагааны салбар төлөвлөгөө”-г батлуулж, хэрэгжүүлэх ажил арга хэмжээг оновчтой байлгах үүднээс ажил хариуцсан алба хаагчдад цагдаагийн газрын даргын 15 тоот үүргийг хүргүүлж, биелэлт хагас жилийн байдлаар 94.4 хувьтай, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн ”Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын авлигын эсрэг сүлжээнээс Монгол улсад өгсөн зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаж, биелэлт 93.6 хувьтай байна.

 

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас авлигатай тэмцэх зорилгоор иргэдэд түгээж буй шторк, контентыг тус газрын цахим хаягуудаар давхардсан тоогоор 3 удаа түгээсэн. Алба хаагчдаас авлигын эсрэг баталгаа 2 удаа авсан. Мөн газраас Эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах цахим сургалтад 1 удаа хамрагдсан.

 

Алба хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйн чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар:

 

Цагдаагийн газрын даргын 2018 оны 03 дугаар 27-ны өдрийн А/26 дугаар тушаалаар “Сахилга ёс зүйн зөвлөл”-ийг Захиргааны удирдлагын тасгийн даргаар ахлуулан 8 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, улирал бүр хуралдан, сахилга ёс зүйн байдалд дүн шинжилгээ хийн, алба хаагчдыг сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.

 

Сахилга ёс зүйн зөвлөлөөс 2021 онд сахилга хариуцлагын зөвлөгөөнийг нэгдсэн байдлаар 3, хэсэгчилсэн байдлаар 1 удаа, хэлэлцүүлэг 1 удаа тус тус  зохион байгуулсан.

 

Цагдаагийн газрын даргаас тус газрын 200 алба хаагчтай “Итгэлцлийн гэрээ”-г шинээр байгуулсан. “Харилцаа хандлага” нөлөөллийн аяны хүрээнд аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, эссэ бичлэгийн уралдаан 1, “Ил захидал”-ын уралдаан 1 удаа зохион байгуулсан.

 

Энэ оны эхний 9 сарын байдлаар 17 алба хаагч сахилгын зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 8 нэгжээр буюу 32 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан 5, цагдаагийн газрын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авагдсан 12 алба хаагч байна.

 

Цагдаагийн газрын даргын 2021 оны А/02 дугаар тушаалаар Дотоод хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг байгуулж, шалгалт явуулах хуваарийг баталж, энэ онд хуваарийн дагуу 8 удаа төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулсан.  Цаашид нэгжийн эрсдэлийн түвшинг тогтоосны үндсэн дээр төлөвлөгөөт шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг  арилгах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Нийт 17 зөрчлөөс байгууллагын дотоод хяналтаар 6 буюу 35 хувийг илрүүлсэнд дүгнэлт хийн, алба хаагчдад удирдлагаас тавих хяналтыг сайжруулан ажиллаж байна. 2021 оны эхний 09 сард тус газрын 24 алба хаагчид холбогдуулан иргэд байгууллагаас 14 өргөдөл, гомдол хүлээн авч, “Өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэх журам /код-121/”-ын 121.4.4 дэх хэсэгт зааснаар бүртгэж, тасаг, хэсгийн дарга нар албаны шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд явуулахад 5 алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон. Үүнээс Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу цагдаагийн газрын даргын тушаалаар 2 алба хаагчид сануулах, 1 алба хаагчид албан тушаалын сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 1 алба хаагчид албан тушаал бууруулах, 1 алба хаагчид цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилын шийтгэл тус тус оногдуулсан.

 

  Тасаг, хэсгийн дарга нараас албаны шалгалт явуулж буй үйл ажиллагаанд газар, хэлтсийн даргаас тавих хяналтыг сайжруулж, Захиргааны удирдлагын тасгийн даргаас хөтөлж буй бүртгэл, судалгааг шинэчилсэн.

 

Энэ онд тасаг, хэсгийн дарга нараас тус газрын хэлтэс, тасаг, хэсгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг 8 удаа, 52 алба хаагчид холбогдуулан 30 албаны шалгалтыг тус тус хийсэн.    

 

              Албаны  шалгалтыг явуулахдаа тухайн өргөдөл, гомдол, шаардлагад зөрчил гаргаснаар нэр дурдагдсан  алба хаагчийн тасаг, хэсгийн дарга нарт нь цохож албаны шалгалтыг хийлгэдэг зөрчил байсныг засаж, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх, шуурхай явуулах зарчмыг баримтлан бусад тасаг, хэсгийн дарга нараар албаны шалгалтыг хийлгэх шийдвэр гаргаж хэвшсэн. Шалгагч нараас явуулж буй шалгалтын явц байдалтай удирдлагаас тогтмол танилцаж байна.

 

Сэтгэл зүйчээс удирдах ажилтнуудын харилцаа, хандлага, манлайлах ур чадварын талаар алба хаагчдаас цахимаар санал асуулга авч дүнг нэгтгэн, удирдлагын арга барилыг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулан удирдах ажилтнуудад хүргэсэн.

 

Алба хаагчдад ажлаас халшрах хам шинж, харилцаа хандлагын чиглэлээр  2 удаа цахим сургалт зохион байгуулж, ажлаас халшрах хам шинжийн судалгааг 80 алба хаагчаас авахад 6 алба хаагчийн ажлаас халшрах хам шинж өндөр түвшинд илэрсэн ба түүнээс 4 алба хаагчтай утас болон цахимаар холбогдож зөвлөмж хүргүүлсэн. 

 

Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн газрын дотоод журам”-ын 2.2-т алба хаагчид ирсэн, явсан цагаа цаг бүртгэлийн программ болон цагийн бүртгэлийн дэвтэрт заавал бүртгүүлж байх талаар заалт оруулан мөрдүүлж байна. Цагдаагийн газрын Ёс журам сахиулах эргүүл алба хаагчдын ажлын цаг ашиглалт, байгууллагын дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь засуулан ажиллаж байна.

 

Санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

 

Цагдаагийн газрын батлагдсан төсөв 2021 оны эхний 09 сарын байдлаар 2,9 тэрбум төгрөгөөр батлагдсан ба батлагдсан төсвийн хүрээнд зардлыг оновчтой төлөвлөн зарцуулж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

 

Эхний 09 сарын байдлаар 17,1 сая төгрөг үндсэн үйл ажиллагааны орлогоор төвлөрсөн. Аймгийн хүү, торгуулийн дансанд алба хаагчдын зөрчил шалган шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны тооцооны орлогоор 56.561.047 мянган төгрөг, бэлэн бусаар ноогдуулсан торгуулийн орлогоор 164.932.288 мянган төгрөг төвлөрсөн. 

 

Цагдаагийн газрын цалин, шимтгэлд 3 тэрбум, тогтмол зардалд 92,5 сая, хангамж, бараа материалын зардалд 138,2 сая, норматив зардалд 20,2 сая, эд хогшил, урсгал засварын зардалд 37,8 сая, албан томилолтын зардалд 10,2 сая, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 10,0 сая, бусад зардалд 1,7 сая, нэг удаагийн тэтгэмж урамшуулалд 3,4 сая төгрөгийг тус тус зарцуулсан.

 

Зам тээвэр, хөгжлийн сайдын 390 дугаар тушаалд заасан хугацаа нормын дагуу сэлбэг, хэрэгслийн тооцоог бодож 3,9 сая төгрөгийн сэлбэг хэрэгслийг албаны автомашинуудад олгож, бэлэн байдлыг хангуулж байна.

 

Тээвэр, шатахууны зардалд 110,0 сая төгрөгийг зарцуулснаас хэсгийн төлөөлөгч нарт 33,1 сая төгрөгийн шатахууныг олгосон. Дүрэмт хувцасны үлдэгдэл тооцоотой байсан 6 алба хаагчийн 4,5 сая төгрөгийн төлбөр тооцоог барагдуулсан.

 

ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвөөс алба хаагчдын зуны хувцасны хангалтыг татан авчирч тараасан. ЦЕГ болон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус тус хийгдсэн шалгалтаар өгсөн зөвлөмжийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг нотломжийн хамт холбогдох газруудад хүргүүлээд байна.  

 

Цагдаагийн газрын 2021 оны хагас жилийн эд хөрөнгийн тооллогыг явуулж, дүнг байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл, цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1870,0 мянган төгрөгөөр бялдаржуулах танхим, Шуурхай удирдлагын тасгийн дарга, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн нарын өрөө, 2 давхрын ариун цэврийн өрөөнд засварын ажил хийсэн. Цагдаагийн газрын 2 давхрын 1 өрөөнд  7,5 сая төгрөгөөр засвар хийж, 1, 2 давхрын коридорын шалны хүрээ, хурлын танхимын хаалгыг 800,0 мянган төгрөгөөр сольж засварласан. Дотоод аюулгүй байдлын ажлын хүрээнд 13 ширхэг галын хорыг цэнэглүүлсэн. Алба хаагчдын хэрэгцээнд  2,3 сая төгрөгийн 23000  ширхэг амны хаалт, 7 ширхэг шинэ компьютер, 2 ширхэг хэвлэгчийг олгосон.

 

Зохион байгуулсан шинэлэг, ажил арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар:

 

Хууль зүйн алба үүсч хөгжсөний 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын амрах байр, цагдаагийн газрын 1 давхрын коридор, үүдний талбайд урсгал засвар хийж, байгууллагын гадна талд 140 ширхэг гэрэл суулгаж гэрэлтүүлгийг шинэчилсэн.

 

Коронавирус /КОВИД-19/-ийн цар тахлын үед алба хаагчдын эрсдэлийн үнэлгээг хийж, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын ISC санд баяжилт хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Алба хаагчдад Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх, амны хаалт, хамгаалах хэрэгслийг зааврын дагуу хэрэглэх талаар 5 удаа зөвлөмж өгч, амны хаалт, гар ариутгагч, хамгаалах хэрэгслээр тухай бүр хангасан.

 

Монгол улсын “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад хамтын ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын зөвлөгөөнд тус газрын дарга, хэлтэс, тасаг, хэсгийн дарга 13 албан тушаалтан цахимаар хамрагдсан.

 

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

 

Гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр: 2021 оны эхний 09 сарын байдлаар нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэрэг илрүүлэх, оргон зайлсан оргодол этгээдүүдийг олж тогтоох зорилгоор 291 мэдээ, мэдээлэл авсан. Үйлдэгдэх үедээ яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй 206 хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн.

 

Тайлангийн хугацаанд хэрэг бүртгэлтийн 393 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэг бүртгэлтийн хэрэгт ажиллагаа хийлгүүлэх, оргон зайлсан этгээдүүд болон алдагдсан эд зүйлийг олж тогтоох чиглэлээр аймгийн прокурорын газраас болон цагдаагийн бусад газар, хэлтсээс 88 даалгавар ирүүлснийг хүлээн авч даалгаварт заагдсан ажиллагааг хугацаанд нь хийж гүйцэтгэн хариуг өгсөн.

 

Хөтөлбөр албан даалгаврын хүрээнд:

 

Төв аймгийн хэмжээнд 2021 оны 9 сарын байдлаар ямар нэгэн жагсаал зохион байгуулагдаагүй, 2 удаагийн цуглаан, тус аймгийн Зуунмод суманд 2 удаагийн олон нийтийг хамарсан арга хэмжээ, Эрдэнэ суманд 1 удаагийн олон нийтийг хамарсан арга хэмжээ, 27 сумын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үеийн сурталчилгааны үед Монгол Улсын Их Хурлын гишүүн Нямаагийн Энхболд, Жигжидийн Батжаргал нар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг иргэд, сонгогч нарт танилцуулах зорилгоор 30 гаран удаагийн уулзалт зохион байгуулсан. Зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнүүдэд давхардсан тоогоор 2.900 орчим иргэд оролцсон ба зохион байгуулагдсан 2 цуглаан нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй хууль бус арга хэмжээ бусад арга хэмжээнүүд бүгд зөвшөөрөлтэй, тодорхой хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулагдсан байна.

 

Төв аймгийн хэмжээнд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 5 нам, үүнд “МАН”, “АН”, “МАХН”, “ХҮН”, “ШИНЭ” намууд тус бүр үйл ажиллагаагаа явуулж байна. 2020 оны ээлжит орон нутгийн сонгуулиар “МАН”, “АН”, “МАХН” намуудын төлөөлөл болон Бие даагчийн төлөөлөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалтай ба МАН-26, АН-13, МАХН-1, Бие даагч 1 суудалтай байна. Тус аймгийн хэмжээнд 2021 оны эхний 9 сарын байдлаар Улсын бүртгэлд бүртгэлтэй 5 иргэний хөдөлгөөн, холбоо бүртгэлтэй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр:Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр 4 чиглэл 21 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

 

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба 1 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 3.2.5, 3.2.6 дахь заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 05/06 дугаар зөвлөмжийн 1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөө, 2021 оны 05 сарын 18-ний өдрийн мн-1а/219 дугаартай үүрэг, ажлын чиглэлийн дагуу Мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисын тархац, байршил тогтоогдсон Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Сүмбэр, Баянчандмань сумдын нутаг дэвсгэрт “Устгал” нэгдсэн арга хэмжээг зохион явуулж 265 га талбайд ургасан ургамлыг техникээр хор цацах, хадах зэрэг аргаар устгах ажлыг зохион байгуулсан.

 

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчидтай 2021 оны 09 сарын 13-ны өдрөөс 09 сарын 16-ны өдрийг дуустал Борнуур, Баянчандмань сумдын нутаг дэвсгэрт хяналтын пост гаргаж хамтран ажилласан.

 

Төв аймаг дахь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсгийн хуралдаанд хариуцсан нутаг дэвсгэрийн 5 суманд ургадаг мансууруулах, сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисын тархац, энэ төрлийн гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл өгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамтран ажиллах, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах тухай албан бичиг хүргүүлсэн.

 

Аймгийн Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй эм бэлдмэл хэрэглэдэг этгээдүүдийн судалгааг гаргаж, эмчийн жороор олгогдсон эм бэлдмэлийг жорын дагуу хэрэглэж байгаа эсэх, тэдгээрт үйлчилж байгаа эмийн сангуудад хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан хяналт, шалгалтыг хийхээр албан бичиг хүргүүлэн 1 удаа хяналт шалгалтыг зохион байгуулсан. Мөн  “Эрүүл мэндийн сайдын 2015 оны 68 тоот тушаалаар батлагдсан МУ-ын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг зарж борлуулах тусгай зөвшөөрөлтэй “Монгол эм импекс концерн” ХХК нь аймгийн эмийн сангуудад мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийг гэрээгээр нийлүүлдэг ба дээрх эмийн сангуудын тусгай зөвшөөрөл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм худалдан борлуулдаг эмийн сангийн эм хадгалалт хамгаалалт, эм барих зөвшөөрөл зэргийг шалгах чиглэлийг сумдын хэсгийн төлөөлөгч нарт 2 удаа өгч хэрэгжилтийг тооцсон. Эмийн хууль бус эргэлттэй холбоотой зөрчил дутагдал хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд бүртгэгдээгүй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мөнгөнморьт сум дахь 417-р ангид 25, Баян сум дахь 415-р ангид 15 ялтан тус тус ял эдэлж байна.

 

Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр:Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр 2 бүлэг 12 заалт бүхий ажлын төлөвлөгөө гаргаж, Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн хугацаатай 9 албан бичгийг хугацаанд нь биелэлтийг гарган хүргүүлсэн.

 

Аймгийн хэмжээнд цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг хандалт ихтэй зар мэдээллийн 13 групп, олон дагагч, лайктай 4 пейж хуудасны судалгааг гаргаж ЦЕГ, ЭЦА-наас ирүүлж байгаа цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж сэрэмжлүүлгийг иргэдэд тогтмол хүргэж халхавчийн 6 фейсбүүк хаягаас цахим орчинд хяналт тавин ажиллаж байна.

 

Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн алба хаагчидтай тогтмол мэдээлэл солилцож, өдөр бүрийн 08,00 цагт TELEGRAM программаар холбогдон бүртгэгдсэн гэмт хэргийг танилцуулж, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй авч байна. Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргүүдийг тухай бүрт нь Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ESCAM санд оруулж мөн Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж бусдыг цахимаар залилдаг этгээд Н.А-ийн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ESCAM сангийн сэжигтний бүртгэл судалгаанд оруулсан.

 

Тайлангийн хугацаанд Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26-р бүлэгт хамаарах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1 бүртгэгдэж гомдол мэдээллийг шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, Монгол улсы

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102