/ / МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 99 ОЙ

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 99 ОЙ

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой, "Байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр", "Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд тус Цагдаагийн газрын "Хөгжлийн өргөө"-г түшиглэн "Алдар, хүндэтгэлийн түүхэн танхим" байгуулж, цагдаагийн байгууллагад 20 жил ажилласан 16 алба хаагчид "Дурсгалын мөнгөн бөгж"-ийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
Мөн "Харилцаа хандлага" аяны хүрээнд эмэгтэй алба хаагчдын дунд зохион байгуулсан захидлын уралдаанд шалгарч тэргүүн байр эзэлсэн Эрүүлжүүлэх саатуулах байрны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Азжаргал, дэд байр эзэлсэн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн бичээч-нярав, цагдаагийн дэд ахлагч Б.Болор-Эрдэнэ нарт шагналыг гардуулав.
Алба хаагчдад амжилт хүсье.
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102