/ Мэдээлэл / Цаг үе үйл явдал / Ахуйн хүрээний архидалт ихэсчээ

Ахуйн хүрээний архидалт ихэсчээ

Төв /МОНЦАМЭ/  Төв аймаг дахь Цагдаагийн газарт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн дуудлага өссөн үзүүлэлтэй байна. Энэ нь ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Нарантуяа ярилаа.

Тодруулбал, Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргээр 113 иргэн захиргааны журмаар баривчлагдан саатуулагдаж байсан бол энэ оны 4 дүгээр сарын байдлаар 132 иргэн 7-30 хоногийн хугацаатай түр саатуулагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.

СOVID-19 халдварын хөл хорионы үеэр мал хулгайлах гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын хэсгийн гэмт хэрэг, насанд хүрээгүй иргэдээс үйлдэгдсэн болон хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлтэй байгаа хэдий ч гэмт хэргийн зонхилох хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлтэй байна.

 

Цагдаагийн газарт он гарсаар 299 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8 нэгжээр буюу 2,7 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...
New layer...