/ / 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2020 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРЛЫН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус газар нь энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2020 оны 01 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг ДУС, интернет орчинг ашиглан цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр алба хаагчдаас энэ онд сахилгын зөрчил гаргасан байдал, дүн шинжилгээ хийсэн талаар, түүний мөрөөр зохион байгуулсан ажил, 2019 оны 04 дүгээр улирлын сахилга, хариуцлагын зөвлөгөөнөөс гаргасан уриалгын биелэлтийг танилцуулав. Уг зөвлөгөөнд 172 алба хаагч цахимаар хамрагдсан ба зөвлөгөөнөөс: Цагдаагийн газрын 2020 оны албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, заавал судлах хууль сургалтуудыг бие даан судалж, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, “Сахилга, ёс зүйн зөрчилгүй хамтдаа урагшилъя” гэсэн уриалга гарсаныг алба хаагчид дэмжлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102