/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН 3 ДУГААР УЛИРЛЫН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Тус Цагдаагийн газрын 2019 оны 3 дугаар улирлын сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр сахилгын зөрчил гаргасан 5 алба хаагчид “Итгэл найдварын захидал” гардуулж сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр уриалга гаргав. Цагдаагийн газрын үйл ажиллагааг цахим хуудсаар сурталчилсан 1 алба хаагч, “Хамгийн бүтээлч алба хаагч”-аар 1, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж байгаа “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндээ хамгаалж, тамхи татах хорт зуршлаас татгалзсан 1 алба хаагчийг тус тус шалгаруулж, сарын үндсэн цалинг 1 сар 10 хувиар нэмэгдүүлж, батламж гардуулав. Бие бүрэлдэхүүнд “Зөв хооллолт-Эрүүл мэнд”, “Хувь хүний хөгжил байгууллагын хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургагч багш нарыг урьж 2 цагийн сургалт орсон. Арга хэмжээний үеэр алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс сэргийлэх зорилгоор “Танида” аппаратаар биеийн жингийн индексийг тодорхойлж, зөв хооллолтын талаар зөвлөгөө өгүүлэв. “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа А.Цэдэвсүрэнг урьж ажлын туршлага, ололт амжилтын талаар ярилцлага өрнүүллээ. 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102