/ Хууль эрх зүй / Нийтлэг журам / ДОТООД ЖУРАМ

ДОТООД ЖУРАМ

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН

ДОТООД ЖУРАМ

2022.09.26                                                                                                                               Зуунмод сум

1.УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ

1.1.Цагдаагийн газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн
хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны
журам, үйлчилгээний стандарт, холбогдох бусад хууль, дүрэм, заавар, орон нутгийн
хурлын байгууллага, Засаг даргын шийдвэр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дэд
даргын тушаал, үүрэг, ажлын чиглэлийг мөрдлөг болгон ажиллана.
1.2.Цагдаагийн газар нь хуулийг дээдлэн, хүний эрхийг хамгаалж, амар
амгалан амьдралын баталгааг хангасан тэргүүний байгууллага байна.
1.3.Цагдаагийн газрын дарга, дэд дарга, тасаг, хэсгийн дарга нь удирдах
ажилтны манлайллыг хангаж алба хаагчдыг сахилга ёс зүйтэй, архи, согтууруулах
ундааны зүйл хэрэглэхгүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шударга, бүтээлч
хамт олон байлгах үүрэг хүлээнэ.
1.4.Шинээр алба хаагч, ажилтан ажилд авахдаа Төрийн албаны зөвлөлийн
2005 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 85 дугаар тогтоол, Цагдаагийн байгууллагын
үйл ажиллагааны журмын “Хүний нөөцийг судлах, томилох” /код 901/-ийн дагуу
судалж авна.
1.5.Цагдаагийн газрын дарга хэлтэс, тасгийн дарга нартай, тасгийн дарга нар
алба хаагчидтай Төрийн албаны зөвлөлийн 2007 оны 48 дугаар тогтоол, Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагааны журмын “Алба хаагчийн ажлыг үнэлэх” /код111/-ийн
дагуу төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг хагас, бүтэн
жилээр дүгнэнэ.
1.6. Алба хаагч бүр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам,
үйлчилгээний стандарт, алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа
мөрдөж, хүний эрхийг дээдэлж, иргэдтэй соёлтой харьцана.
1.7. Цагдаагийн газрын дарга, даргын зөвлөл нь албан үүргээ гүйцэтгэж яваад
эрх нь зөрчигдсөн болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэмт хэрэг үйлдсэн нь
тогтоогдоогүй алба хаагчдын нэр төр, хөндөгдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна.
1.8.Цагдаагийн газрын даргын зөвлөл 14 хоногт 1 удаа хуралдаж,
шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг зохион байгуулна. /ЦБҮАЖ-ын код
104.3/-г баримтална.

2. АЖЛЫН ЦАГ АШИГЛАЛТ, ӨГЛӨӨНИЙ ЯРИА, СУРГАЛТ,
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ЯВАГДАХ ДЭГ

2.1. Цагдаагийн газрын албан ажил Бямба, Ням гаригаас бусад өдөр дараах
хуваариар явагдана.
Албаны бэлтгэл шалгаж ажил хүлээлцэх 08.30-08.50 цаг
Өглөөний яриа: Даваа, Лхагва, Баасан гарагт 09.00-09.30 цаг/цаг үеийн нэмэлт
мэдээлэл, зайлшгүй шаардлагаар 10.00 цаг хүртэл/
Мягмар, Пүрэв гарагт 09.00 цагт алба хаагчид шууд ажлаа эхлүүлнэ.
Цайны цаг 13.00-14.00 цаг
Орой тарах 18.00 цаг зайлшгүй тохиолдолд уртасгасан цагаар ажиллана.
Биеийн тамирын сургалт: Пүрэв гарагт 18.00-20.00 цагт
Албаны сургалт: Лхагва гарагт 09.30-10.30 цагт
Бямба, Ням гаригт амарна. /Шаардлагатай тохиолдолд ажиллана/
Бүх нийтийн баярын амралтын өдөр болон Бямба, Ням гарагт 09:00-09:30 цагт
жижүүрийн бүрэлдэхүүн ээлж хүлээлцэнэ.

Даваа гарагт мэдээлэл судалгааны ахлах байцаагч өнгөрсөн долоо хоногийн
гэмт хэргийн нөхцөл байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийт алба
хаагчдад мэдээлэл хийнэ.
2.2.Ажилтан, алба хаагчид ажилд ирсэн, явсан цагаа цаг бүртгэлийн програмд
нүүр царай, хурууны хээгээ уншуулан бүртгүүлэх ба хөдөө орон нутагт томилолтоор
явах тохиолдолд жижүүрийн албанд гараар бүртгэгдэх цагийн бүртгэлийн дэвтэрт
бүртгүүлнэ. Цагийн бүртгэлд Шуурхай удирдлагын тасгийн дарга хяналт тавина.
2.3.Сумдад ажиллаж байгаа алба хаагчид Цагдаагийн газарт албан ажлаар
ирсэн тохиолдолд дүрэмт хувцастай ирэх ба жижүүрт ирсэн, буцсан цаг, холбоо
барих утас, байвал зохих хаягаа бүртгүүлж өглөөний ярианд сууна.
2.4.Алба хаагчид өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх, ар гэр, ахуй
амьдралд нь гачигдал учирсан, нярай хүүхэд асрах, сургуульд элсэх, суралцах
төгсөх, бусад шалтгаанаар 1-7 цагийн чөлөөг тасгийн дарга, 1-ээс 14 хоног хүртэлх
чөлөөг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-934/-н 934.2.3 дахь
хэсэгт заасан үндэслэлээр алба хаагчаас бичгээр гаргасан хүсэлтийн дагуу олгох ба
цалинтай, цалингүй чөлөө олгох эсэхийг Цагдаагийн газрын дарга шийдвэрлэнэ.
Цалинтай чөлөө олгосон тохиолдолд Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын 3
дугаар хавсралтын дагуу онцгой нөхцлийн нэмэгдлийг Цагдаагийн газрын даргын
тушаалаар хасч олгоно.
2.5.Хоногийн хугацаанд нөхцөл байдлын мэдээг хэлтэс болон тасаг, хэсэг,
сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа, цагдаа жолооч, зохицуулагч, цагдаа зохицуулагч
нар 3 удаа цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд өгөх ба жижүүрийн офицер
хоногийн мэдээнд тусгана.
2.6.Жолооч нар ажилд томилогдохдоо албаны тээврийн хэрэгслийг тухайн
өдрийн Ёс журмын эргүүл, Техникийн комиссд шалгуулж, тээврийн хэрэгслийн
аюулгүй байдлыг хангах ба ажилд томилогдоогүй үед автомашинаа авто гражид
тавина.
Албаны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сард 1 удаа Цагдаагийн
газрын техникийн комиссоор шалгуулж дүгнэлт гаргуулж бэлэн байдлыг хангасан
байна. Авто гражаас албаны тээврийн хэрэгслийг зөвхөн газрын дарга, жижүүрийн
офицерийн зөвшөөрлөөр гаргана. Албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээнд
ашиглахгүй.
2.7.Хэргийн газарт ажиллах ажлын хэсэгт мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч,
замын цагдаагийн тасгийн зохицуулагч ажиллах ба тухайн сум, багийг хариуцсан
хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч заавал оролцоно. Хүнд гэмт хэргийн газрын
үзлэгт гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий
тасгийн дарга нар оролцоно. Шаардлагатай тохиолдолд газрын дарга болон дэд
даргын шийдвэрээр нэмэгдэл бүрэлдэхүүн, ажлын хэсгийг томилж ажиллуулна.
2.8.Шөнө 01 цагаас хойш албан ажлаар хөдөө орон нутагт ажиллаад ирсэн
болон зайлшгүй шаардлагаар илүү цагаар сууж ажилласан алба хаагч дараа өдрийн
10 цагт ирж болно.

3.АЖЛЫН ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ

3.1.Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, ажлаа жил, улирлаар, алба хаагчид 7
хоногоор тус тус төлөвлөнө. Хэлтэс, тасгийн даргын ажлын төлөвлөгөөг газрын дарга,
алба хаагчдын ажлын төлөвлөгөөг тасгийн дарга баталж биелэлтэд хяналт тавьж
ажиллана.
3.2.Газрын болон тасгийн жил, улирлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг
төлөвлөгөөнд нэр заагдсан албан тушаалтан хариуцаж гүйцэтгэнэ.
3.3.Байгууллагын жил, улирлын төлөвлөгөө, биелэлтийг газрын даргын
зөвлөлийн хуралдаанаар, тасгийн жил, улирлын ажлын төлөвлөгөө, түүний
биелэлтийг тасгийн хурлаар хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгч санал авна.
3.4.Газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, ахлах албан тушаалтнууд алба
хаагчдын ажил үүргийн гүйцэтгэл, сахилга ёс зүйд өдөр тутмын хяналт тавьж зөрчил
дутагдлыг засуулж үүрэг чиглэлээр хангаж ажилана.

3.5. Байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах орон тооны бус ажлын
хэсгээс улиралд 1 удаа хяналт шалгалт явуулж дүнг Цагдаагийн газрын даргад
танилцуулан, дүнг зөвлөлөөр хэлэлцүүлж байх.
3.6. Цагдаагийн газрын даргын тушаалаар батлагдсан дотоод хяналт шалгалт
явуулах ажлын хэсэг нь хэлтэс, тасаг, хэсгийн үйл ажиллагааг хуваарийн дагуу
шалган зааварчлах ажлыг зохион байгуулна.
3.7.Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр
Цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан орон тооны бус ажлын хэсгүүд
батлагдсан хуваарийн дагуу Цагдаагийн газрын даргын зөвлөлд ажлаа тайлагнаж,
үүрэг чиглэл авч байх.

4.АЛБАН БИЧИГ БАРИМТ ХӨТЛӨЛТ, АЛБАНЫ
НУУЦ ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ

4.1.Цагдаагийн газраас гадагш явах албан тоот, илтгэх хуудас, мэдээ,
мэдэгдэл, танилцуулгыг газрын дарга түүний эзгүйд орлож буй даргад төслөөр
хянуулан баталгаажуулж бичээчээр бичүүлнэ.
Бусад газарт явуулж буй албан бичгийн нэг хувь нь бичиг хэргийн эрхлэгчид
үлдэнэ. Бичиг хэргийг бичиг хэргийн эрхлэгч хариуцаж энэ талаар гарсан заавар
журмын заалтыг чанд мөрдөж ажиллана. Албан бичгийг алдаатай буюу стандартын
бус бичиж бланк, цаас устгасан бол буруутай ажилтан, алба хаагчид төлбөр
оногдуулна.
4.2.Маш нууц дардастай ирсэн бичиг баримттай газрын дарга, дэд дарга
танилцана. Гүйцэтгэх ажлын шуудангийн материалыг нууцын эрхлэгч хүлээн авч
бүртгэлд авна. Шилжүүлэх болон олгохдоо авсан, өгсөн хүний цол, нэр, гарын үсэг,
сар өдөр, цагийг бүртгэлд тэмдэглэнэ.
4.3.Алба хаагч бүр албан бичиг баримт, шалгаж буй хэрэг, зөрчлийн
материалыг зориулалтын сейфэнд хадгална. Албан өрөөний цонхон дээр болон
ширээн дээр ил задгай бичиг баримт хадгалахыг хориглоно.
4.4.Алба хаагч ажил дууссаны дараа өрөөний цахилгаан хэрэгслийг бүрэн
салгаж, аюулгүй байдлыг шалгаж, өрөө, тасалгааны хаалга, ширээ, сейфийг ажил
тарах, удаан хугацаагаар гадагш гарах тохиолдолд түгжиж лацдан, лацыг ерөнхий
жижүүрт хүлээлгэн өгч, лац хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна.
4.5.Ямар ч тохиолдолд өрөө, сейф, ширээний хаалга цүүг цоожгүй орхих, хэрэг,
зөрчлийн материал албан бичиг,эрүүл мэнд, амь насанд аюул учруулахаар зүйл, эд
мөрийн баримт ил байлгах, ажлын байранд гадны хүн үлдээх, саатуулах, хонуулахыг
хатуу хориглоно.
4.6.Телефон утсаар /дотуур, гадуур/ гүйцэтгэх ажлын холбогдолтой асуудлыг
ярих, радио станцаар хувийн зүйл ярихыг хориглоно.
4.7.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, шатамхай, түргэн муудаж чанараа алдах,
химийн болон хорт бодисыг тусгай зориулалтын өрөөнд хадгална.
4.8.Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, албан хэрэгцээнд ашиглагдаж
байгаа компьютерийг кодтой болгож нууцын ажилтанд бүртгүүлсэн байна.
4.9.Хувийн фэйсбүүк хаяг болон бусад цахим мэдээллийн сайтуудад,
цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг, албаны мэдээлэл оруулахыг
хориглоно. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зөвхөн байгууллагын цахим
хаягаар олон нийтэд сурталчилна.
4.10.Цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээгээр хоорондоо хувийн мэдээлэл
солилцохгүй, хувийн зорилгод ашиглахгүй байх. /линк, оутлүүк гэх мэт/
4.11.Цагдаагийн байгууллагад шинээр болон шилжин томилогдсон ажилтан,
алба хаагчаас байгууллагын нууцын ажилтан баталгаа гаргуулж авна.
4.12. Бичиг хэргийн эрхлэгч нь хугацаатай албан бичгийн хариуг хугацаанд нь
хүргүүлэх талаар 7 хоног бүр танилцуулж, бусад байгууллагуудад бичиг хүргэх ажлыг
хариуцана.
4.13. Албанд ашиглагдаж байгаа комьпютерийн төхөөрөмжид гарсан эвдрэл
гэмтлийг зөвхөн холбоо мэдээллийн инженерт хандаж засварлуулна. Бусад
байгууллагын ажилчин болон хувь хүнээр засварлуулахыг хориглоно.

4.14.Албан өрөөнүүдийн 1 ширхэг түлхүүр жижүүрийн албанд заавал
хадгалагдаж байна. Тухайн алба хаагч эзгүй үед зайлшгүй шаардлагаар түүний
өрөөнд нэвтрэхээр бол Цагдаагийн газрын даргын зөвшөөрлөөр түлхүүрийг олгоно.
Энэ талаар жижүүрийн хоногийн мэдээнд тусгана.
4.15. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг, уулзалт,
уралдаан тэмцээн, сургалт, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын
мэдээллийг Вэб сайт хөгжүүлэх ажлын хэсгийн алба хаагчид цаг тухайд нь
байгууллагын цахим хаягуудад байршуулж иргэд олон нийтэд сурталчилна.


                                               5.ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ,                                                         ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ

5.1.Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах,
бүртгэх, шалгаж шийдвэрлэх, хариу өгөх ажиллагааг Монгол Улсын ЭХХШТХ,
ЗШШТХ болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын “Гэмт хэрэг
захиргааны зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах” /код 202/, “Гэмт хэрэг
захиргааны зөрчил шалгах, хойшлуулшгүй ажиллагаа” /код 212/-ын дагуу явуулах ба
“Монгол улсад бүртгэгдсэн гэмт хэргийн бүртгэлийн тоо заавар” /код 701/,
“Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн заавар” /код 702/-ын дагуу маягтыг
үнэн зөв бичиж санд бүрэн оруулна.
5.2.Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргаж буй өргөдөл, гомдол,
мэдээллийг цаг харгалзахгүйгээр Жижүүрийн шуурхай алба хүлээн авч холбогдох
албан тушаалтнуудад яаралтай танилцуулж шийдвэрлэнэ. Эзэнгүй болон хүнд гэмт
хэргийн тухай мэдээллийг газрын дарга, түүний эзгүйд дэд дарга болон орлож буй
албаны дарга нарт цаг алдалгүй танилцуулж шийдвэрийг шуурхай зохион байгуулна.
5.3.Хэлтэс, тасгийн дарга, ахлах ажилтнууд алба хаагчдын шалгаж буй хэрэг,
зөрчил, гомдол, мэдээлэлд өдөр тутмын хяналт тавьж зөрчил, дутагдалгүй ажиллана.

6. АЛБА ХААГЧ, АЖИЛЛАГСАДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

6.1 Цагдаагийн газарт Монгол улсын хууль тогтоомж, Цагдаагийн байгууллагын
дотоод албаны дүрэм, байгууллагын дотоод журмыг чанд сахин биелүүлж, захирах
захирагдах ёс, ил, тод байдлыг хангаж, авлигаас ангид байж “Цагдаагийн
байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг дагаж мөрдөнө.
6.2 Цагдаагийн газар, хэлтэс, тасаг, албадын дарга нар өөрсдийн хариуцсан
алба хаагчид, ажилтнуудаар дотоод дэг журмыг чанд сахиулах, албаны нууцыг
хамгаалах, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, материал хэрэгсэлийг бүрэн бүтэн байлгах
үүрэг хүлээнэ.
6.3.Алба хаагч, ажиллагсад нь эд хөрөнгө, техник хэрэгсэл, материалыг
хамгаалж, хэмнэлттэй зарцуулж, өрөө тасалгаа, ажлын байраа цэвэр, эмх цэгцтэй
байлгана.
6.4.Даваа, Лхагва, Баасан гарагт алба хаагчид дүрэмт хувцастай байна. Даваа
гарагт цагаан цамц, ёслол албаны хувцастай ирнэ.
Өндөржүүлсэн бэлэн байдал, эргүүл, жижүүр, харуул хамгаалалтын үүрэг
гүйцэтгэх, шалган зааварчлах ажил, сургуулилт, нэгдсэн сургалт, зөвлөгөөн, баяр,
ёслолын арга хэмжээнд оролцох, хүчлэн хамгаалалт, дайчилгаанд явах, жагсаалын
үзлэг, буудлага, түргэн цугларалтад оролцох тохиолдолд дээрх өдрүүд хамаарахгүй
дүрэмт хувцас заавал өмсөнө.
Алба хаагчид энгийн хувцастай тохиолдолд цэвэр үзэмжтэй хувцаслаж
албандаа хүндэтгэлтэй хандана.
Алба хаагчид ээлжийн амралттай үедээ, ажлын бус цагаар дүрэмт хувцас
хэрэглэхгүй.
6.5.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгавар, 2018 оны
258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор албан тасалгаанд овор ихтэй
зүйл, согтууруулах ундаа, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх болон шатамхай
бодис, галт зэвсэг, хүйтэн мэс зэргийг хадгалах, ашиглахыг хориглоно.
6.6.Алба хаагчид нийгмийн хариуцлага, сайн үйлсийн аянд өргөнөөр оролцоно.                              6.7.Алба хаагчид Цагдаагийн байгууллага, Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа сургалт, соён гэгээрүүлэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно.


7. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ, ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН БАТАЛГАА


7.1. Ажлын үр дүн, сахилга ёс зүйгээр хамт олноо хошуучлан ажилласан,
онцгой гавъяа байгуулсан алба хаагчийг төрийн болон Хууль, дотоод хэргийн яам,
Цагдаагийн ерөнхий газар, харъяа албад, нутгийн захиргааны байгууллагын болон
бусад байгууллагын шагналд тодорхойлно.
7.2. Цагдаагийн газрын шагнал:
а/ Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч -2 алба хаагч, өргөмжлөл, үнэ бүхий
зүйл /аль ч чиглэлээр шалгарч болно. Oфицер-1, ахлагч-1/
б/ Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч-5 алба хаагч
Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг-1
Эрүүгийн цагдаагийн тасаг-1
Нийтийн хэв журам хамгаалах тасаг -1
Замын цагдаагийн тасаг-1
Бусад-1 тус тус өргөмжлөл, үнэ бүхий зүйл
в/ Баярын бичиг, бусад байгууллагын шагналд хэлтэс, тасаг, хэсэг хамт олны
хурлаар алба хаагчдаа тодорхойлж, ЦГ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлж
тодорхойлолтыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
г/ Хөдөлмөрийн тэргүүний хэлтэс, тасаг, хэсэг-1 өргөмжлөл, үнэ бүхий зүйл
7.3.Тасаг, хамт олноо манлайлан ажилласан 3 хүртэлх алба хаагчийг сар бүр
Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шилдэг алба хаагчаар
шалгаруулан “Шилдгүүдийн самбар”-т зургийг нь байршуулж алдаршуулж, сарын
үндсэн цалинг 20 хувиар нэмж урамшуулна.
7.3.Алба хаагчдын ажлын идэвхийг өрнүүлэх, гэмт хэрэг илрүүлэх, ажлын
байрны тохижилтыг сайжруулах зорилгоор болзолт уралдаан зарлаж шалгаруулж,
шагналыг газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.
7.4.Цагдаагийн газар нь хамт олны хуримтлалын сантай байна. Хамт олны
хуримтлалыг зарцуулах журмыг нийт алба хаагчдаар хэлэлцүүлж батлуулах ба
хариуцах алба хаагчийг томилно. Хуримтлалын тайланг улирал бүр нийт алба
хаагчдад танилцуулж байх.
7.5.Цагдаагийн газрын алба хаагч болон түүний гэр бүл /эхнэр/ амаржиж
хүүхэд төрүүлсэн тохиолдол бүрт туслах аж ахуйгаас нэг удаа бог мал олгоно. Мөн
“Цагдаагийн баяр”-аар тасгуудад, “Ахмадын баяр”, “Улсын баяр наадам”-аар 80-аас
дээш настай ахмадуудад 1 удаа туслах аж ахуйгаас хонь олгож болно.
7.6.Цагдаагийн газар нь спорт хамтлагтай байна. Спорт хамтлаг нь алба
хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, төрөл бүрийн спортын арга
хэмжээнүүдийг хариуцаж ажиллана. Спорт хамтлаг бүтэн жилд ажлаа алба хаагчдад
болон Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд тайлагнана.
7.7.Улсын чанартай тэмцээнд 1, 2, 3 дугаар байранд шалгарсан баг, тамирчин,
дасгалжуулагчийг цалингийн 20 хүртэл хувиар, аймгийн чанартай тэмцээнд 1, 2, 3-р
байранд шалгарсан баг тамирчин, дасгалжуулагчийг цалингийн 10 хүртэл хувиар тус
тус нэмж урамшуулж болно.
7.8.Хууль сахиулахын их сургууль болон бусад их, дээд сургуульд суралцах
зөвшөөрлийг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
7.9.Алба хаагчдын ээлжийн амралтын хуваарийг 1 дүгээр сард багтаан
Цагдаагийн газрын даргаар батлуулна. Тухайн жилийн амралтын хуваарийг өмнөх
жилд амарсан хуваартай харьцуулан гаргана. Зайлшгүй шаардлагаар ээлжийн
амралтын хуваарьт өөрчлөлт оруулж болно. Алба хаагчийг ээлжийн амралтаа заавал
биеэр эдлэх нөхцөл боломжоор хангана.
7.10.Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа алба
хаагчдад хоногт 1 удаа халуун хоол, цайгаар үйлчилнэ.
7.11.Өрхийн амьжиргааны түвшнээс доогуур орлоготой /олон хүүхэдтэй, гэр
бүлийн гишүүний хэн нэг нь удаан хугацаагаар хүнд өвчнөөр өвчилсөн, өрх
толгойлсон/ ажилтан, алба хаагчид жилд 1 удаа буцалтгүй тусламж өгч болно.

Тусламжийг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх,
/Хэлтэс, тасаг, хэсэг хамт олны хурлаараа тусламж өгөх алба хаагчаа тодорхойлсон
байх/
7.12. Цагдаагийн газрын албан тушаалын орон сууцнаас бусад албаны орон
сууцыг алба хаагчдад 3 жил хүртэл хугацаагаар гэрээ байгуулан ашиглуулж,
дараагийн шинээр томилогдсон алба хаагчид шилжүүлэн ашиглуулна. Байрны
дулаан, цахилгааны хөлсийг тухайн алба хаагч өөрөө хариуцана.
7.13.Цагдаагийн газрын хамт олны хурлаар хэлэлцэж, сайн дурын үндсэн дээр
санал авч нийт алба хаагчдын нэр дээр банкинд хувийн данс нээж цалингийн
хуримтлал бий болгоно. Тухайн алба хаагчтай холбоотой санхүүгийн төлбөр, тооцоо
гарсан тохиолдолд хадгаламжийн мөнгийг нярав, аж ахуйн офицерын аль нэг нь
тухайн алба хаагчтай хамт банкинд очиж гүйлгээ хийнэ.
7.14.Цагдаагийн ерөнхий газар, Цагдаагийн газраас зохион байгуулж байгаа
соён гэгээрүүлэх ажил, зөвлөгөөн, илтгэлийн уралдаан, хэлэлцүүлэгт амжилттай
оролцсон, Цагдаагийн байгууллагын ажилд нэвтрүүлэхүйц шинэлэг санал санаачилга
гаргасан алба хаагчийн сарын үндсэн цалинг 40 хүртэл хувиар нэмж олгоно.
7.15. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн биелэлтийг хангах, алба хаагчдын эрүүл мэндийг
хамгаалах зорилгоор алба хаагч, ажилчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулан, хагас
жилд нэгээс доошгүй удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна.
Хэрэв алба хаагч хувийн зардлаараа өөрөө болон гэр бүлийн гишүүн нь эмнэлгийн
байгууллагад нарийн шинжилгээнд хамрагдах бол тухайн алба хаагчид хагас жилд 1
удаа цалинтай 1 хоногийн чөлөө олгож болно.


8. ШИЙТГЭЛ

8.1.Алба хаагч, ажилчин сахилгын зөрчил, ажлын алдаа дутагдал гаргавал
зохих хууль,тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
8.2.Алба хаагчийн хариуцлагагүй ажиллагаа, сонор сэрэмжгүй байдлаас
байгууллагын эд хөрөнгө, санхүүд үргүй зардал гарвал тогтоосон журмын дагуу нөхөн
төлүүлнэ. Алба хаагчийн хариуцлагагүй байдлын улмаас үүссэн хохирлыг үнийн
дүнгээр 3 нугалж төлүүлнэ.
8.3.Алба хаагч өглөөний яриа болон соён гэгээрүүлэх ажил, хичээл, сургалт,
олон нийтийн ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд эргүүл,
жижүүрт нэмэлтээр гарч, 3 удаа тасалсан тохиолдолд сарын үндсэн цалинг 10 хүртэл
хувиар хасна.
8.4.Албан томилолтоор хөдөө орон нутагт болон бусад аймаг, хотод ажиллах
үедээ тасгийн дарга, жижүүрийн офицер нартай холбоо барьж нөхцөл байдлаа
танилцуулах бөгөөд энэ тухай хоногийн нөхцөл байдлын мэдээнд тусгагдана,
хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр холбоо бариагүй тохиолдолд тухайн өдрийн ажил
тасалсанд тооцно. Албан томилолтоор явж ирсэн алба хаагч 5 хоногийн дотор
томилолтын хуудсыг санхүүд өгнө.
8.5. Шалтгаангүйгээр ажил тасалсан, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргасан
тохиолдолд албаны шалгалт явуулж шалтгааныг тогтоож Цагдаагийн газрын даргын
зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
  • 2015-01-09
  • 2015-01-09
  • 2015-01-09
Эрэн сурвалжилж байна

 

 

7027102

88283102